konvents
113. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн 28 Дугаар Зүйлийг Тайлбарлах Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд Үүгээр Дараахь Зүйлийг Хэлэлцэн Тохиров:
Хүчин төгөлдөр113. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн 28 Дугаар Зүйлийг Тайлбарлах Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд Үүгээр Дараахь Зүйлийг Хэлэлцэн Тохиров:
1994-04-15, Улаанбаатарkonv-113
1. Буултыг өөрчлөх, эсхүл хүчингүй болгох зорилгоор нийт экспорт нь буултад өртөж экспортын эзлэх хувь нь өндөр байгаа (өөрөөр хэлбэл, буултыг өөрчилж, эсхүл хүчингүй болгож буй гишүүний зах зээлд экспортлох бараа) гишүүнийг хэрэв тэрээр 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн дээр хэлэлцээний анхдагч эрхгүй, эсхүл үндсэн сонирхогч тал биш бол, үндсэн сонирхогч нийлүүлэгч гэж тооцно. Үүний зэрэгцээ, дурдсан заалтыг ДХБ–ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дараа Барааны худалдааны зөвлөл жижиг болон дунд хэмжээний экспортлогч гишүүдийн хувьд хэлэлцээний эрхийг хуваарилах явдлыг хангах энэ шалгуурын үйлчлэлийг хэрхэн хангаж байгааг шийдвэрлэх зорилгоор дахин хянан үзэхээр тохиролцсон болно. Хэрэв түүний үйлчлэлийг хангалтгүй гэж үзвэл холбогдох мэдээлэл байгаа нөхцөлийг оролцуулан боломжийн хэрээр сайжруулах талаар санал бэлдэх бөгөөд буултад өртөгдөж буй экспортын тухайн барааны бүх зах зээл дэх экспортын хувьд үндэслэсэн шалгуурыг батлана. 2. Хэрэв 1 дэх хэсгийн үндсэн дээр үндсэн сонирхогч нийлүүлэгч хэмээн өөрийгөө тооцож байгаа гишүүн өөрийн шаардлагыг бичгийн хэлбэрээр буултыг өөрчилж, эсхүл хүчингүй болгож байгаа гишүүнд холбогдох нотолгооны хамт хүргүүлэх бөгөөд үүнтэй нэгэн зэрэг энэ тухайгаа нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ. Тийм тохиолдолд 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр батласан “28 дугаар зүйлийн дагуух хэлэлцээний журам”-ын 4 дэх хэсгийг хэрэглэнэ. (BISD 27S/26-28) 3. Чухам ямар гишүүн үндсэн сонирхогч нийлүүлэгч болох (дээр дурдсан 1 дэх хэсэг буюу 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн дээр) буюу ямар нь үлэмж сонирхогч гишүүн болох эсэх асуудлыг шийдвэрлэхэд тухайн барааг ҮНТН-ийн үндсэн дээр худалдах явдлыг харгалзан үзнэ. Гэвч тухайн барааг хэлэлцээний бус хөнгөлөлтийн үндсэн дээр худалдахад, түүнчлэн буултыг өөрчлөх, эсхүл хүчингүй болгох талаар хэлэлцээ хийх үед, эсхүл тэрээр энэхүү хэлэлцээ дуусах үед хэрэв тухайн худалдаанд хөнгөлөлтийн нөхцөлийн давуу тал үйлчлэхээ больсон буюу буцаад ҮНТН-д шилжсэн бол энэ байдлыг мөн тооцно. 4. Хэрэв тарифын буултыг өөрчилж, эсхүл шинэ бараа (өөрөөр хэлбэл, гурван жилийн хугацаанд худалдааны статистикт тусгагдаагүй бараа)-нд хүчингүй болгож байгаа бол барааг ангилан байгаа, эсхүл урьд нь ангилж байсан барааны нэр төрлөөр хэлэлцээний анхны эрх эдлэх гишүүнийг тухайн буултын талаар хэлэлцээний ахны эрхтэй гэж тооцно. Үндсэн болон үлэмж сонирхогч нийлүүлэгчийг тодорхойлоход буюу нөхөн төлбөрийг тооцоход экспортлогч гишүүний хувьд тухайн барааны үйлдвэрлэлийн хүчин чадал буюу хөрөнгө оруулалт, экспортын өсөлтийн үнэлгээ, түүнчлэн импортлогч гишүүний хувьд тухайн барааны эрэлт хэрэгцээний хандлагыг анхааран үзнэ. Энэ хэсгийн зорилгоор “шинэ бараа” гэдэгт мөрдөгдөж буй тарифын нэр төрлөөс салгах замаар бүрдүүлсэн тарифын шинэ нэр төрлийг ойлгоно. 5. Хэрэв гишүүн 4 дэх хэсгийн заалтын үндсэн дээр өөрийгээ үндсэн, эсхүл үлэмж сонирхогч нийлүүлэгч гэж үзэж байгаа бол тэрээр өөрийн шаардлагыг бичгийн хэлбэрээр буултыг өөрчилж, эсхүл хүчингүй болгож байгаа гишүүнд холбогдох нотолгооны хамт хүргүүлэх бөгөөд үүнтэй нэгэн зэрэг энэ тухай нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ. Тийм тохиолдолд дээр дурдсан “28 дугаар зүйлийн дагуу хийсэн хэлэлцээний журам”-ын 4 дэх хэсгийг хэрэглэнэ. 6. Хэрэв хязгаарлагдаагүй тарифын буултыг тарифын квотоор сольж байгаа бол нөхөн төлбөрийн тооцсон хэмжээ нь буултыг өөрчлөхөд жинхэнэ өртөгдсөн худалдааны хэмжээнээс их байх ёстой. Нөхөн төлбөрийг тооцох үндэслэл нь ирээдүйд хүрэхээр тооцсон худалдааны квотын түвшингээс илүү гарсан тэр хэмжээ байна. Чингэхдээ төлөвлөсөн худалдааны тооцоог дараахь хэмжээнүүдийн аль их дээр үндэслэн хийнэ: (а) аль ойрын төлөөлөх гурван жилийн хугацааны жилийн дундаж худалдааг тухайн хугацааны импортын жилийн дундаж өсөлтөөр, эсхүл 10 хувиар нэмэгдүүлсний аль их хэмжээ; болон 7. Өөрчлөх, эсхүл хүчингүй болгох буултын хувьд үндсэн сонирхогч нийлүүлэгч болох аливаа гишүүн (дээр дурдсан 1 дэх хэсэг буюу 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн дээр) холбогдох гишүүдийн хооронд нөхөн төлбөрийн өөр хэлбэрийг тохиролцоогүй бол нөхөн төлбөрийн буултын хэлэлцээний анхны эрх олгоно.
Буултыг өөрчлөх, эсхүл хүчингүй болгох зорилгоор нийт экспорт нь буултад өртөж экспортын эзлэх хувь нь өндөр байгаа (өөрөөр хэлбэл, буултыг өөрчилж, эсхүл хүчингүй болгож буй гишүүний зах зээлд экспортлох бараа) гишүүнийг хэрэв тэрээр 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн дээр хэлэлцээний анхдагч эрхгүй, эсхүл үндсэн сонирхогч тал биш бол, үндсэн сонирхогч нийлүүлэгч гэж тооцно. Үүний зэрэгцээ, дурдсан заалтыг ДХБ–ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дараа Барааны худалдааны зөвлөл жижиг болон дунд хэмжээний экспортлогч гишүүдийн хувьд хэлэлцээний эрхийг хуваарилах явдлыг хангах энэ шалгуурын үйлчлэлийг хэрхэн хангаж байгааг шийдвэрлэх зорилгоор дахин хянан үзэхээр тохиролцсон болно. Хэрэв түүний үйлчлэлийг хангалтгүй гэж үзвэл холбогдох мэдээлэл байгаа нөхцөлийг оролцуулан боломжийн хэрээр сайжруулах талаар санал бэлдэх бөгөөд буултад өртөгдөж буй экспортын тухайн барааны бүх зах зээл дэх экспортын хувьд үндэслэсэн шалгуурыг батлана.
Хэрэв 1 дэх хэсгийн үндсэн дээр үндсэн сонирхогч нийлүүлэгч хэмээн өөрийгөө тооцож байгаа гишүүн өөрийн шаардлагыг бичгийн хэлбэрээр буултыг өөрчилж, эсхүл хүчингүй болгож байгаа гишүүнд холбогдох нотолгооны хамт хүргүүлэх бөгөөд үүнтэй нэгэн зэрэг энэ тухайгаа нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ. Тийм тохиолдолд 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр батласан “28 дугаар зүйлийн дагуух хэлэлцээний журам”-ын 4 дэх хэсгийг хэрэглэнэ. (BISD 27S/26-28)
Чухам ямар гишүүн үндсэн сонирхогч нийлүүлэгч болох (дээр дурдсан 1 дэх хэсэг буюу 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн дээр) буюу ямар нь үлэмж сонирхогч гишүүн болох эсэх асуудлыг шийдвэрлэхэд тухайн барааг ҮНТН-ийн үндсэн дээр худалдах явдлыг харгалзан үзнэ. Гэвч тухайн барааг хэлэлцээний бус хөнгөлөлтийн үндсэн дээр худалдахад, түүнчлэн буултыг өөрчлөх, эсхүл хүчингүй болгох талаар хэлэлцээ хийх үед, эсхүл тэрээр энэхүү хэлэлцээ дуусах үед хэрэв тухайн худалдаанд хөнгөлөлтийн нөхцөлийн давуу тал үйлчлэхээ больсон буюу буцаад ҮНТН-д шилжсэн бол энэ байдлыг мөн тооцно.
Хэрэв тарифын буултыг өөрчилж, эсхүл шинэ бараа (өөрөөр хэлбэл, гурван жилийн хугацаанд худалдааны статистикт тусгагдаагүй бараа)-нд хүчингүй болгож байгаа бол барааг ангилан байгаа, эсхүл урьд нь ангилж байсан барааны нэр төрлөөр хэлэлцээний анхны эрх эдлэх гишүүнийг тухайн буултын талаар хэлэлцээний ахны эрхтэй гэж тооцно. Үндсэн болон үлэмж сонирхогч нийлүүлэгчийг тодорхойлоход буюу нөхөн төлбөрийг тооцоход экспортлогч гишүүний хувьд тухайн барааны үйлдвэрлэлийн хүчин чадал буюу хөрөнгө оруулалт, экспортын өсөлтийн үнэлгээ, түүнчлэн импортлогч гишүүний хувьд тухайн барааны эрэлт хэрэгцээний хандлагыг анхааран үзнэ. Энэ хэсгийн зорилгоор “шинэ бараа” гэдэгт мөрдөгдөж буй тарифын нэр төрлөөс салгах замаар бүрдүүлсэн тарифын шинэ нэр төрлийг ойлгоно.
Хэрэв гишүүн 4 дэх хэсгийн заалтын үндсэн дээр өөрийгээ үндсэн, эсхүл үлэмж сонирхогч нийлүүлэгч гэж үзэж байгаа бол тэрээр өөрийн шаардлагыг бичгийн хэлбэрээр буултыг өөрчилж, эсхүл хүчингүй болгож байгаа гишүүнд холбогдох нотолгооны хамт хүргүүлэх бөгөөд үүнтэй нэгэн зэрэг энэ тухай нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ. Тийм тохиолдолд дээр дурдсан “28 дугаар зүйлийн дагуу хийсэн хэлэлцээний журам”-ын 4 дэх хэсгийг хэрэглэнэ.
Хэрэв хязгаарлагдаагүй тарифын буултыг тарифын квотоор сольж байгаа бол нөхөн төлбөрийн тооцсон хэмжээ нь буултыг өөрчлөхөд жинхэнэ өртөгдсөн худалдааны хэмжээнээс их байх ёстой. Нөхөн төлбөрийг тооцох үндэслэл нь ирээдүйд хүрэхээр тооцсон худалдааны квотын түвшингээс илүү гарсан тэр хэмжээ байна. Чингэхдээ төлөвлөсөн худалдааны тооцоог дараахь хэмжээнүүдийн аль их дээр үндэслэн хийнэ:
аль ойрын төлөөлөх гурван жилийн хугацааны жилийн дундаж худалдааг тухайн хугацааны импортын жилийн дундаж өсөлтөөр, эсхүл 10 хувиар нэмэгдүүлсний аль их хэмжээ; болон
аль ойрхон нэг жилийн худалдааг 10 хувиар нэмэгдүүлсэн хэмжээ. Нөхөн төлбөрийн талаархи гишүүний үүргийн түвшин нь ямарч тохиолдолд буултыг бүрэн өөрчилсөний үр дүнд бий болж болох түвшингээс илүү гарах ёсгүй.
Өөрчлөх, эсхүл хүчингүй болгох буултын хувьд үндсэн сонирхогч нийлүүлэгч болох аливаа гишүүн (дээр дурдсан 1 дэх хэсэг буюу 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн дээр) холбогдох гишүүдийн хооронд нөхөн төлбөрийн өөр хэлбэрийг тохиролцоогүй бол нөхөн төлбөрийн буултын хэлэлцээний анхны эрх олгоно.