konvents
114. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн Тухай Марракешийн Протокол Гишүүд, 1947 Оны Тхех-Ийн Хүрээнд, Уругвайн Үе Шатны Тухай Сайд Нарын Тунхаглалын Дагуу Хэлэлцээ Хийн, Үүгээр Дараахь Зүйлийг Хэлэлцэн Тохиров:
Хүчин төгөлдөр114. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн Тухай Марракешийн Протокол Гишүүд, 1947 Оны Тхех-Ийн Хүрээнд, Уругвайн Үе Шатны Тухай Сайд Нарын Тунхаглалын Дагуу Хэлэлцээ Хийн, Үүгээр Дараахь Зүйлийг Хэлэлцэн Тохиров:
1994-04-15, Улаанбаатарkonv-114
Энэхүү протоколд хавсаргасан аливаа гишүүнд хамаарах жагсаалт нь ДХБ-ын тухай хэлэлцээр тухайн гишүүний хувьд хүчин төгөлдөр болох өдөр уг гишүүнд хамаарах 1994 оны ТХЕХ-ийн жагсаалт болно. Нэн буурай хөгжилтэй орнуудын хувьд авах арга хэмжээний тухай Сайд нарын шийдвэрийн дагуу гаргасан аливаа жагсаалтыг энэхүү протоколд хавсаргагдсан гэж үзнэ.
Гишүүн бүрийн тохиролцсон тарифын бууралтыг гишүүний жагсаалтад өөрөөр зааж болохоос бусад тохиолдолд тэнцүү хэмжээний таван түвшинтэйгээр хэрэгжүүлнэ. Уг гишүүний жагсаалтад өөрөөр зааж болохоос бусад тохиолдолд анхны ийм бууралт нь ДХБ -ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд дараагийн бууралт бүр нь дараагийн жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд сүүлчийн бууралтын хэмжээ нь ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс хойших дөрвөн жилийн хугацаанаас хэтрэхгүйгээр мөрдөгдөж эхлэнэ. Гишүүний жагсаалтад өөрөөр заагаагүй бол ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш хүлээн зөвшөөрч буй гишүүн нь энэхүү хэлэлцээр түүний хувьд хүчин төгөлдөр болох өдөр, урьд нь хийсэн бүх тарифын бууралтыг өмнөх өгүүлбэрийн дагуу дараагийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх үүрэг хүлээсэн бууралтын хамт мөрдөх бөгөөд үлдэж буй бүх тарифын бууралтыг өмнөх өгүүлбэрт дурдсан хуваарийн дагуу мөрдөнө. Буурсан тариф нь үе шат бүрт аравтын бутархайн эхний оронгоор шатлагдана. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд, Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заасны дагуу бууралтын шатлалыг жагсаалтын холбогдох хэсгүүдэд дурдсаны дагуу хэрэгжүүлнэ.
Энэхүү протоколд хавсарсан жагсаалтуудад дурдсан буулт болон үүрэг амлалтын хэрэгжилтийг шаардлагатай гэж үзвэл гишүүд олон талаар хянан хэлэлцэнэ. Энэ нь ДХБ-ын тухай хэлэлцээрийн Хавсралт 1А-д дурдсан хэлэлцээрүүдийн дагуу гишүүдийн эрх үүрэгт нөлөөлөхгүй.
Энэхүү протоколд хавсаргасан гишүүнд хамаарах жагсаалт нь 1 дэх хэсгийн заалтын дагуу 1994 оны ТХЕХ-ийн хавсралт болсны дараа, тухайн гишүүн жагсаалт нь 1994 оны ТХЕХ-ийн хавсралт болоогүй Уругвайн үе шатны аливаа бусад оролцогч үндсэн нийлүүлэгч нь болох аливаа бараатай холбогдсон протоколд хавсаргасан жагсаалт дахь буултаа бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хэдийд ч хасах, эсхүл хүчингүй болгох эрхтэй. Гэхдээ энэхүү арга хэмжээг зөвхөн Барааны худалдааны зөвлөлд буултын аливаа ийм хасалт хийх, эсхүл хүчингүй болгох тухай мэдэгдэл бичгээр өгсөн, түүнчлэн холбогдох жагсаалт нь 1994 оны ТХЕХ-ийн жагсаалт болсон бөгөөд тухайн барааг үлэмж сонирхож буй нийлүүлэгчийн хүсэлтээр нь зөвлөлгөөн хийсний дараа авна. Ийнхүү хасагдсан, эсхүл хүчингүй болсон аливаа буулт нь нийлүүлэх үндсэн сонирхолтой гишүүний жагсаалт 1994 оны ТХЕХ-ийн жагсаалт болсон өдрөөс буюу түүнээс хойш хүчинтэй болно.
(а) Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг хөндөхгүйгээр 1994 оны ТХЕХ-ийн 2 дугаар зүйлийн дагуу 1 (b) болон (c) хэсгийн заалтын энэхүү хэлэлцээрийн он, сар, өдрийн талаар ишлэл хийх зорилгоор энэхүү протоколд хавсаргасан жагсаалтад заасан буултад хамаарах аливаа барааны хувьд мөрдөх хугацаа нь энэхүү протокол байгуулсан он, сар, өдөр болно.
1994 оны ТХЕХ-ийн 2 дугаар зүйлийн 6 (a) хэсэгт энэхүү хэлэлцээрийн он, сар, өдрийн талаар ишлэл татах зорилгоор энэхүү протоколд хавсаргасан жагсаалтын хувьд мөрдөх он, сар, өдөр нь энэхүү протокол байгуулсан он, сар, өдөр болно.
Жагсаалтуудын III хэсэгт заасан тарифын бус арга хэмжээтэй холбогдсон буултыг өөрчлөх, эсхүл хүчингүй болгох тохиолдолд 1994 оны ТХЕХ-ийн 28 дугаар зүйлийн заалтууд болон 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр батласан “28 дугаар зүйлийн дагуух хэлэлцээний журам”-ыг (BISD 27S/26-28) мөрдөнө. Энэ нь 1994 оны ТХЕХ-ийн дагуу хүлээсэн гишүүний эрх, үүрэгт хохирол учруулахгүй.
Энэхүү протоколд хавсаргасан жагсаалт нь аливаа барааны хувьд ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс өмнөх 1997 оны ТХЕХ-ийн жагсаалт дахь энэ бараанд олгосноос дутуугүй тааламжтай нөхцөл олгоход хүргэж буй аливаа тохиолдолд, жагсаалт хамаарах гишүүнийг 1947 оны ТХЕХ, эсхүл 1994 оны ТХЕХ-ийн 28 дугаар зүйлийн холбогдох заалтуудын дагуу шаардлагатай байсан байж болохоос бусад холбогдох арга хэмжээг авсанд тооцно. Энэ хэсгийн заалтыг зөвхөн Египет, Перу, Өмнөд Африк болон Уругвайн хувьд мөрдөнө.
Энэхүү протоколд хавсаргасан хавсралтуудыг англи, франц, испани хэлээр үйлдсэн бөгөөд тэдгээр нь адил хүчинтэй байна. Энэхүү протоколын он, сар, өдөр нь 1994 оны 4 дүгээр сарын 15 -ны өдөр болно.