konvents
107. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээр 1. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээр Нь Дараахь Хэсгээс Бүрдэнэ:
Хүчин төгөлдөр107. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээр 1. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээр Нь Дараахь Хэсгээс Бүрдэнэ:
1994-04-15, Улаанбаатарkonv-107
(а) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Худалдаа, ажил эрхлэлтийн Бага хурлын Бэлтгэл хорооны Хоёрдугаар чуулганы төгсгөлийн хуралдаанаар батласан Төгсгөлийн баримт бичигт хавсаргасан 1947 оны 10 дугаар сарын 30–ны өдрийн ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон эрх зүйн эх сурвалжууд (Түр мөрдөх протоколыг үл оролцуулан)-ын дагуу засвар, нэмэлт, эсхүл өөрчлөлт орсон Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн заалтууд; (ii) нэгдэн орох тухай протоколууд ((a) түр мөрдөхтэй холбогдсон болон түр мөрдөхөөс татгалзахтай холбогдсон заалтууд болон (b) Протокол хүчинтэй болох үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид харшлаагүй, 1947 оны ТХЕХ-ийн 2 дугаар бүлгийг аль болох бүрэн хэмжээгээр түр мөрдөх тухай заалтуудыг оролцуулахгүйгээр); (а) 1994 оны ТХЕХ-ийн заалтууд дахь “хэлэлцэн тохиролцогч тал“ гэсэн ишлэлийг “Гишүүн“ гэж ойлгоно. “Буурай хөгжилтэй хэлэлцэн тохиролцогч тал“ болон “хөгжингүй хэлэлцэн тохиролцогч тал“ гэсэн ишлэлийг “хөгжиж буй гишүүн улс“ болон “хөгжингүй гишүүн улс“ гэж ойлгоно. “Гүйцэтгэх нарийн бичгийн дарга“ гэсэн ишлэл нь “ДХБ-ын Ерөнхий захирал“ гэж ойлгоно. (b) 1994 оны ТХЕХ-ийн 15 дугаар зүйлийн (1), (2), (8) дугаар хэсэг, 38 дугаар зүйл болон 12, 18 дугаар нэмэлт зүйлүүдэд хамаарах тайлбарууд, түүнчлэн 15 дугаар зүйлийн (2), (3), (6), (7) болон (9) дүгээр хэсэг дэх валютын тусгай хэлэлцээртэй холбогдсон заалтууд дахь хамтран үйл ажиллагаа явуулж буй хэлэлцэн тохирогч талуудад хамааруулсан ишлэлийг ДХБ-ын ишлэл гэж ойлгоно. 1994 оны ТХЕХ-ийн заалтуудын дагуу хамтран үйл ажиллагаа явуулж буй хэлэлцэн тохирогч талуудад хариуцуулсан бусад үүргийг Сайд нарын бага хурал гүйцэтгэнэ. (iii) 1994 оны ТХЕХ-ийн адил хүчинтэй испани хэлээрх эх бичвэрийн үүргийг эрх зүйн үндсэн эх сурвалж болон түүвэр баримт бичгийн цувралын 1Ү боть дахь эх бичвэр гүйцэтгэх ёстой бөгөөд тэр нь MTN.TNC/41 баримт бичгийн Хавсралт В-д заасан томъёоллоор засварлан өөрчлөх ёстой. 3. (а) 1994 оны ТХЕХ-ийн II хэсгийн заалтыг аливаа гишүүн 1947 оны ТХЕХ-ийн хэлэлцэн тохирогч тал болохоос өмнө батласан заавал мөрдөгдөх ёстой тусгай хууль тогтоомжийн дагуу авсан бөгөөд үндэсний ус, эсхүл эдийн засгийн онцгой бүсийн усан дахь боомтуудын хооронд арилжааны зорилгоор ашиглаж буй гадаадад барисан, эсхүл гадаадад засварласан хөлөг онгоцыг ашиглах, худалдах, худалдан авах, эсхүл түрээслэхийг хориглож буй арга хэмжээний хувьд хэрэглэхгүй. Энэхүү чөлөөлөлтийг (а) тэдгээр хууль тогтоомжийн үл нийцэх заалтыг үргэлжлүүлэн мөрдөх буюу даруй өөрчлөх, (b) уг хууль тогтоомжийн үл нийцэж буй заалтад оруулах тухайн нэмэлт нь 1947 оны ТХЕХ-ийн II хэсгийн заалттай нийцэх явдлыг бууруулахгүй байхуйц нэмэлтийн хувьд тус тус хэрэглэнэ. Энэхүү чөлөөлөлтийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө дээр дурдсан хууль тогтоомжийн дагуу авсан арга хэмжээний тухай мэдэгдэл болон тодотгол хийсэн тохиолдолд хязгаарлана. Хэрэв ийм хууль тогтоомж нь 1994 оны ТХЕХ-ийн II хэсэгтэй үл нийцэхүйцээр ихээхэн өөрчлөгдвөл энэхүү хэсгийн заалтад хойшид үл хамаарна. (b) Сайд нарын бага хурал нь энэхүү чөлөөлөлтийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойшхи таван жилийн хугацаанаас хэтрүүлэхгүйгээр, түүний дараа энэхүү чөлөөлөлт хүчинтэй байх бүхий л хугацаанд, тухайн чөлөөлөлтийг мөрдөх шаардлагыг бий болгосон нөхцөл байдлыг хэлэлцэх зорилгоор хоёр жил тутам хянана. (c) Энэхүү чөлөөлөлтөнд хамаарах арга хэмжээ авсан гишүүн нь холбогдох хөлөг онгоц угсарсан болон угсран нийлүүлэгдэх таван жилийн дундаж үзүүлэлтээс бүрдэх дэлгэрэнгүй статистикийн мэдээ, түүнчлэн энэхүү чөлөөлөлтөнд хамаарах холбогдох хөлөг онгоцыг ашиглах, худалдах, худалдан авах, түрээслэх, эсхүл засварлахтай холбогдсон нэмэлт мэдээллийг жил бүр өгнө. (d) Энэхүү чөлөөлөлтийг хэрэглэж буй гишүүний нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн хөлөг онгоцыг ашиглах, худалдах, худалдан авах, түрээслэх, эсхүл засварлах явдлыг харилцан болон хувь тэнцүүтэйгээр хязгаарлах журмаар энэхүү чөлөөлөлтийг хэрэглэж байна гэж аливаа гишүүн үзэж байвал, тэрээр ийм хязгаарлалтыг Сайд нарын бага хуралд урьдчилан мэдэгдэл өгсний үндсэн дээр чөлөөтэй нэвтрүүлж болно. (e) Энэхүү чөлөөлөлт нь салбарын хэлэлцээрүүд болон бусад хуралдааны хүрээнд хэлэлцэн тохирсон тухай уг чөлөөлөлт хамаарах хууль тогтоомжийн тодорхой асуудалтай холбогдсон шийдвэрийг хөндөхгүй.
1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр нь дараахь хэсгээс бүрдэнэ:
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Худалдаа, ажил эрхлэлтийн Бага хурлын Бэлтгэл хорооны Хоёрдугаар чуулганы төгсгөлийн хуралдаанаар батласан Төгсгөлийн баримт бичигт хавсаргасан 1947 оны 10 дугаар сарын 30–ны өдрийн ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон эрх зүйн эх сурвалжууд (Түр мөрдөх протоколыг үл оролцуулан)-ын дагуу засвар, нэмэлт, эсхүл өөрчлөлт орсон Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн заалтууд;
ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө 1947 оны ТХЕХ-ийн дагуу хүчин төгөлдөр болсон дор дурдсан эрх зүйн эх сурвалжийн заалтууд:
тарифын буулттай холбогдсон протокол болон батлагдсан жагсаалтууд;
нэгдэн орох тухай протоколууд ((a) түр мөрдөхтэй холбогдсон болон түр мөрдөхөөс татгалзахтай холбогдсон заалтууд болон (b) Протокол хүчинтэй болох үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид харшлаагүй, 1947 оны ТХЕХ-ийн 2 дугаар бүлгийг аль болох бүрэн хэмжээгээр түр мөрдөх тухай заалтуудыг оролцуулахгүйгээр);
ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдөр хүчин төгөлдөр хэвээр байх 1947 оны ТХЕХ-ийн 25 дугаар зүйлийн дагуу үүргээс чөлөөлсөн шийдвэрүүд
1 Энэ заалтад заасан үүргээс чөлөөлөх талаар 1993 оны 12 дугаар сарын 15–ны өдрийн MTN/FA баримт бичгийн II хэсгийн 11 болон 12 дугаар хуудасны 7–д болон 1994 оны 3 дугаар сарын 21–ний өдрийн MTN/FA/Corr 6 –д тусгагдсан болно. Сайд нарын Бага хурал нь энэ заалтад дурдсан үүргээс чөлөөлөх тухай шинэчлэгдсэн жагсаалтыг анхны чуулганаар батлах бөгөөд уг жагсаалтад 1947 оны ТХЕХ-ийн дагуу, 1993 оны 12 дугаар сарын 15–наас хойш болон ДХБ–ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө зөвшөөрөгдсөн аливаа чөлөөлөлтийг нэмж, дээрх хугацаанд хүчингүй болсон чөлөөлөлтийг түүнээс хасна.
¹;1947 оны ТХЕХ-ийн Хэлэлцэн тохирогч талуудын бусад шийдвэр; Дор дурдсан харилцан ойлголцох баримт бичгүүд: 1994 оны тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 1(b) хэсгийг тайлбарлах тухай харилцан ойлголцох баримт бичиг;
1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 17 дугаар зүйлийг тайлбарлах тухай харилцан ойлголцох баримт бичиг; 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн төлбөрийн тэнцэлтэй холбогдох заалтын тухай харилцан ойлголцох баримт бичиг;
1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 24 дүгээр зүйлийг тайлбарлах тухай харилцан ойлголцох баримт бичиг;
1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөх тухай харилцан ойлголцох баримт бичиг;
1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 28 дугаар зүйлийг тайлбарлах тухай харилцан ойлголцох баримт бичиг;
1994 оны ТХЕХ-ийн Марракешийн протокол
Тайлбар тэмдэглэл:
1994 оны ТХЕХ-ийн заалтууд дахь “хэлэлцэн тохиролцогч тал“ гэсэн ишлэлийг “Гишүүн“ гэж ойлгоно. “Буурай хөгжилтэй хэлэлцэн тохиролцогч тал“ болон “хөгжингүй хэлэлцэн тохиролцогч тал“ гэсэн ишлэлийг “хөгжиж буй гишүүн улс“ болон “хөгжингүй гишүүн улс“ гэж ойлгоно. “Гүйцэтгэх нарийн бичгийн дарга“ гэсэн ишлэл нь “ДХБ-ын Ерөнхий захирал“ гэж ойлгоно.
1994 оны ТХЕХ-ийн 15 дугаар зүйлийн (1), (2), (8) дугаар хэсэг, 38 дугаар зүйл болон 12, 18 дугаар нэмэлт зүйлүүдэд хамаарах тайлбарууд, түүнчлэн 15 дугаар зүйлийн (2), (3), (6), (7) болон (9) дүгээр хэсэг дэх валютын тусгай хэлэлцээртэй холбогдсон заалтууд дахь хамтран үйл ажиллагаа явуулж буй хэлэлцэн тохирогч талуудад хамааруулсан ишлэлийг ДХБ-ын ишлэл гэж ойлгоно. 1994 оны ТХЕХ-ийн заалтуудын дагуу хамтран үйл ажиллагаа явуулж буй хэлэлцэн тохирогч талуудад хариуцуулсан бусад үүргийг Сайд нарын бага хурал гүйцэтгэнэ.
(i) 1994 оны ТХЕХ-ийн эх бичвэр англи, франц, испани хэлээр адил хүчинтэй байна;
1994 оны ТХЕХ-ийн франц хэлээрх эх бичвэрийг MTN.TNC/41 баримт бичгийн Хавсралт А-д дурдсан томъёоллоор засварлан өөрчлөх ёстой;
1994 оны ТХЕХ-ийн адил хүчинтэй испани хэлээрх эх бичвэрийн үүргийг эрх зүйн үндсэн эх сурвалж болон түүвэр баримт бичгийн цувралын 1Ү боть дахь эх бичвэр гүйцэтгэх ёстой бөгөөд тэр нь MTN.TNC/41 баримт бичгийн Хавсралт В-д заасан томъёоллоор засварлан өөрчлөх ёстой.
(а) 1994 оны ТХЕХ-ийн II хэсгийн заалтыг аливаа гишүүн 1947 оны ТХЕХ-ийн хэлэлцэн тохирогч тал болохоос өмнө батласан заавал мөрдөгдөх ёстой тусгай хууль тогтоомжийн дагуу авсан бөгөөд үндэсний ус, эсхүл эдийн засгийн онцгой бүсийн усан дахь боомтуудын хооронд арилжааны зорилгоор ашиглаж буй гадаадад барисан, эсхүл гадаадад засварласан хөлөг онгоцыг ашиглах, худалдах, худалдан авах, эсхүл түрээслэхийг хориглож буй арга хэмжээний хувьд хэрэглэхгүй. Энэхүү чөлөөлөлтийг (а) тэдгээр хууль тогтоомжийн үл нийцэх заалтыг үргэлжлүүлэн мөрдөх буюу даруй өөрчлөх, (b) уг хууль тогтоомжийн үл нийцэж буй заалтад оруулах тухайн нэмэлт нь 1947 оны ТХЕХ-ийн II хэсгийн заалттай нийцэх явдлыг бууруулахгүй байхуйц нэмэлтийн хувьд тус тус хэрэглэнэ. Энэхүү чөлөөлөлтийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө дээр дурдсан хууль тогтоомжийн дагуу авсан арга хэмжээний тухай мэдэгдэл болон тодотгол хийсэн тохиолдолд хязгаарлана. Хэрэв ийм хууль тогтоомж нь 1994 оны ТХЕХ-ийн II хэсэгтэй үл нийцэхүйцээр ихээхэн өөрчлөгдвөл энэхүү хэсгийн заалтад хойшид үл хамаарна.
Сайд нарын бага хурал нь энэхүү чөлөөлөлтийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойшхи таван жилийн хугацаанаас хэтрүүлэхгүйгээр, түүний дараа энэхүү чөлөөлөлт хүчинтэй байх бүхий л хугацаанд, тухайн чөлөөлөлтийг мөрдөх шаардлагыг бий болгосон нөхцөл байдлыг хэлэлцэх зорилгоор хоёр жил тутам хянана.
Энэхүү чөлөөлөлтөнд хамаарах арга хэмжээ авсан гишүүн нь холбогдох хөлөг онгоц угсарсан болон угсран нийлүүлэгдэх таван жилийн дундаж үзүүлэлтээс бүрдэх дэлгэрэнгүй статистикийн мэдээ, түүнчлэн энэхүү чөлөөлөлтөнд хамаарах холбогдох хөлөг онгоцыг ашиглах, худалдах, худалдан авах, түрээслэх, эсхүл засварлахтай холбогдсон нэмэлт мэдээллийг жил бүр өгнө.
Энэхүү чөлөөлөлтийг хэрэглэж буй гишүүний нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн хөлөг онгоцыг ашиглах, худалдах, худалдан авах, түрээслэх, эсхүл засварлах явдлыг харилцан болон хувь тэнцүүтэйгээр хязгаарлах журмаар энэхүү чөлөөлөлтийг хэрэглэж байна гэж аливаа гишүүн үзэж байвал, тэрээр ийм хязгаарлалтыг Сайд нарын бага хуралд урьдчилан мэдэгдэл өгсний үндсэн дээр чөлөөтэй нэвтрүүлж болно.
Энэхүү чөлөөлөлт нь салбарын хэлэлцээрүүд болон бусад хуралдааны хүрээнд хэлэлцэн тохирсон тухай уг чөлөөлөлт хамаарах хууль тогтоомжийн тодорхой асуудалтай холбогдсон шийдвэрийг хөндөхгүй.