konvents
108.1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн 2 Дугаар Зүйлийн 1(B) Дэд Хэсгийг Тайлбарлах Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд Үүгээр Дараахь Зүйлийг Хэлэлцэн Тохиров: 3. “Бусад Татвар, Эсхүл Хураамж” Нь Бүх Жагсаалтад Тэмдэглэгдэж Бичигдэнэ.
Хүчин төгөлдөр108.1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн 2 Дугаар Зүйлийн 1(B) Дэд Хэсгийг Тайлбарлах Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд Үүгээр Дараахь Зүйлийг Хэлэлцэн Тохиров: 3. “Бусад Татвар, Эсхүл Хураамж” Нь Бүх Жагсаалтад Тэмдэглэгдэж Бичигдэнэ.
1994-04-15, Улаанбаатарkonv-108
1. 2 дугаар зүйлийн 1 (b) дэд хэсэгт заасан эрх, үүргийн ил тод байх явдлыг хангах зорилгоор тарифт бүтээгдэхүүнд ногдуулах аливаа "бусад татвар, эсхүл хураамж"-ийн мөн чанар болон хэмжээг уг заалтад дурдсанчлан, 1994 оны ТХЕХ-т хавсрагдсан буултын жагсаалтад тэдгээр татвар, эсхүл хураамжийг хэрэглэж буй тарифт бүтээгдэхүүний нэр төрлөөр бичнэ. Тийнхүү бичих нь “бусад татвар, эсхүл хураамж”-ийн эрх зүйн байдлыг өөрчлөхгүй гэж ойлгоно. 2. 2 дугаар зүйлийн зорилгоор “бусад татвар, эсхүл хураамж” мөрдөгдөж эхлэх өдөр нь 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байна. “Бусад татвар, эсхүл хураамж”-ийг хэрэглэж эхэлсэн тэр өдрийн байдлаар буултын түвшинг жагсаалтад бичнэ. Буултыг хойшид дахин хэлэлцэн тохирох, эсхүл шинэ буултыг хэлэлцэн тохирох тухай бүр тухайн тарифт бүтээгдэхүүний хувьд мөрдөгдөх хугацаа нь холбогдох жагсаалтад шинэ буултыг оруулан бичсэн он, сар, өдөр болно. Гэхдээ, аливаа тодорхой тарифт бүтээгдэхүүний буултын 1947 оны ТХЕХ, эсхүл 1994 оны ТХЕХ-т анх орж бичигдсэн эрх зүйн эх сурвалжийн он, сар, өдөр нь лавалгааны жагсаалтын багана 6-д мөн үргэлжлэн бичигдэнэ. 4. Хэрэв тарифт бүтээгдэхүүн нь урьд нь буултад хамрагдаж байсан бол холбогдох жагсаалтад бичигдсэн “бусад татвар, эсхүл хураамж”-ийн хэмжээ нь буултыг тухайн жагсаалтад анх оруулан бичих үед байсан хэмжээнээсээ хэтрэх ёсгүй. Аливаа гишүүн нь “бусад татвар, эсхүл хураамж” буй эсэхийг, эдгээр “бусад татвар, эсхүл хураамж” тухайн бүтээгдэхүүний тарифыг анх мөрдөж эхлэх үед байхгүй байсан гэсэн үндэслэлээр, түүнчлэн аливаа “бусад татвар, эсхүл хураамж” нь өмнөх мөрдөж байсан хэмжээтэйгээ нийцэж буй эсэхийн талаар ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн хугацаанд, эсхүл тухайн жагсаалтыг 1994 оны ТХЕХ-ийн салшгүй хэсэг болгож буй батламж бичгийг ДХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан өдрөөс хойш, хэрэв энэ өдөр нь хожуу байх тохиолдолд гурван жилийн хугацаанд тус тус чөлөөтэй байр сууриа илэрхийлж болно. 5. Жагсаалт дахь “бусад татвар, эсхүл хураамж”-ийн бичилт нь 1994 оны ТХЕХ-ийн дагуу хэрэглэх 4 дэх хэсэгт зааснаас бусад эрх, үүрэгтэй эдгээр татвар хураамж нийцэж буй эсэхийг хөндөхгүй. Бүх гишүүн аливаа “бусад татвар, эсхүл хураамж” нь уг үүрэгтэй нийцэж буй эсэх талаар байр сууриа хэдийд ч илэрхийлэх эрхээ хадгална. 6. Энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн зорилгоор 1994 оны ТХЕХ-ийн 22 болон 23 дугаар зүйлийн заалтыг Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичигт тайлбарлаж заасны дагуу хэрэглэнэ. 7. Тухайн жагсаалтыг 1994 оны ТХЕХ-ийн салшгүй хэсэг болгож буй батламж бичгийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө 1947 оны ТХЕХ-ийн хэлэлцэн тохирогч талуудын Ерөнхий захиралд, эсхүл үүнээс хойш ДХБ-ын Ерөнхий захиралд хадгалуулах үед жагсаалтаас хасагдсан “бусад татвар, эсхүл хураамж”-ийг тухайн жагсаалтад хойшид нэмж оруулахгүй бөгөөд мөрдөгдөх хугацаанд байсан хэмжээнээс бага хэмжээгээр бичигдсэн аливаа “бусад татвар, эсхүл хураамж”-ийг эдгээр нэмэлт, эсхүл өөрчлөлтийг хэрэв батламж бичгийг хадгалуулсан өдрөөс хойш зургаан сарын дотор хийгээгүй бол уг байсан хэмжээнд нь хүртэл нэмэгдүүлж болохгүй. 8. 1994 оны ТХЕХ-ийн 2 дугаар зүйлийн 1 (b) дэд хэсгийн зорилгод нийцүүлэн буулт бүрийн хувьд мөрдөгдөх хугацаатай холбогдсон 2 дахь хэсэгт дурдсан шийдвэр нь 1980 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гарсан мөрдөгдөх хугацааны тухай шийдвэр (BISD 27S/24) -ийг орлоно.
2 дугаар зүйлийн 1 (b) дэд хэсэгт заасан эрх, үүргийн ил тод байх явдлыг хангах зорилгоор тарифт бүтээгдэхүүнд ногдуулах аливаа "бусад татвар, эсхүл хураамж"-ийн мөн чанар болон хэмжээг уг заалтад дурдсанчлан, 1994 оны ТХЕХ-т хавсрагдсан буултын жагсаалтад тэдгээр татвар, эсхүл хураамжийг хэрэглэж буй тарифт бүтээгдэхүүний нэр төрлөөр бичнэ. Тийнхүү бичих нь “бусад татвар, эсхүл хураамж”-ийн эрх зүйн байдлыг өөрчлөхгүй гэж ойлгоно.
2 дугаар зүйлийн зорилгоор “бусад татвар, эсхүл хураамж” мөрдөгдөж эхлэх өдөр нь 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байна. “Бусад татвар, эсхүл хураамж”-ийг хэрэглэж эхэлсэн тэр өдрийн байдлаар буултын түвшинг жагсаалтад бичнэ. Буултыг хойшид дахин хэлэлцэн тохирох, эсхүл шинэ буултыг хэлэлцэн тохирох тухай бүр тухайн тарифт бүтээгдэхүүний хувьд мөрдөгдөх хугацаа нь холбогдох жагсаалтад шинэ буултыг оруулан бичсэн он, сар, өдөр болно. Гэхдээ, аливаа тодорхой тарифт бүтээгдэхүүний буултын 1947 оны ТХЕХ, эсхүл 1994 оны ТХЕХ-т анх орж бичигдсэн эрх зүйн эх сурвалжийн он, сар, өдөр нь лавалгааны жагсаалтын багана 6-д мөн үргэлжлэн бичигдэнэ.
“Бусад татвар, эсхүл хураамж” нь бүх жагсаалтад тэмдэглэгдэж бичигдэнэ.
Хэрэв тарифт бүтээгдэхүүн нь урьд нь буултад хамрагдаж байсан бол холбогдох жагсаалтад бичигдсэн “бусад татвар, эсхүл хураамж”-ийн хэмжээ нь буултыг тухайн жагсаалтад анх оруулан бичих үед байсан хэмжээнээсээ хэтрэх ёсгүй. Аливаа гишүүн нь “бусад татвар, эсхүл хураамж” буй эсэхийг, эдгээр “бусад татвар, эсхүл хураамж” тухайн бүтээгдэхүүний тарифыг анх мөрдөж эхлэх үед байхгүй байсан гэсэн үндэслэлээр, түүнчлэн аливаа “бусад татвар, эсхүл хураамж” нь өмнөх мөрдөж байсан хэмжээтэйгээ нийцэж буй эсэхийн талаар ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн хугацаанд, эсхүл тухайн жагсаалтыг 1994 оны ТХЕХ-ийн салшгүй хэсэг болгож буй батламж бичгийг ДХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан өдрөөс хойш, хэрэв энэ өдөр нь хожуу байх тохиолдолд гурван жилийн хугацаанд тус тус чөлөөтэй байр сууриа илэрхийлж болно.
Жагсаалт дахь “бусад татвар, эсхүл хураамж”-ийн бичилт нь 1994 оны ТХЕХ-ийн дагуу хэрэглэх 4 дэх хэсэгт зааснаас бусад эрх, үүрэгтэй эдгээр татвар хураамж нийцэж буй эсэхийг хөндөхгүй. Бүх гишүүн аливаа “бусад татвар, эсхүл хураамж” нь уг үүрэгтэй нийцэж буй эсэх талаар байр сууриа хэдийд ч илэрхийлэх эрхээ хадгална.
Энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн зорилгоор 1994 оны ТХЕХ-ийн 22 болон 23 дугаар зүйлийн заалтыг Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичигт тайлбарлаж заасны дагуу хэрэглэнэ.
Тухайн жагсаалтыг 1994 оны ТХЕХ-ийн салшгүй хэсэг болгож буй батламж бичгийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө 1947 оны ТХЕХ-ийн хэлэлцэн тохирогч талуудын Ерөнхий захиралд, эсхүл үүнээс хойш ДХБ-ын Ерөнхий захиралд хадгалуулах үед жагсаалтаас хасагдсан “бусад татвар, эсхүл хураамж”-ийг тухайн жагсаалтад хойшид нэмж оруулахгүй бөгөөд мөрдөгдөх хугацаанд байсан хэмжээнээс бага хэмжээгээр бичигдсэн аливаа “бусад татвар, эсхүл хураамж”-ийг эдгээр нэмэлт, эсхүл өөрчлөлтийг хэрэв батламж бичгийг хадгалуулсан өдрөөс хойш зургаан сарын дотор хийгээгүй бол уг байсан хэмжээнд нь хүртэл нэмэгдүүлж болохгүй.
1994 оны ТХЕХ-ийн 2 дугаар зүйлийн 1 (b) дэд хэсгийн зорилгод нийцүүлэн буулт бүрийн хувьд мөрдөгдөх хугацаатай холбогдсон 2 дахь хэсэгт дурдсан шийдвэр нь 1980 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гарсан мөрдөгдөх хугацааны тухай шийдвэр (BISD 27S/24) -ийг орлоно.