Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › konvents › 1994 › С. Хянан Үзэх Журам (I) Худалдааны Бодлогыг Хянан Үзэх Ажлыг Гүйцэтгэхийн Тулд Үүгээр Худалдааны Бодлогыг Хянан Үзэх Алба (Цаашид “Хбхүа3”) Үүгээр Байгуулагдаж Байна. (V) Хбхүа Нь Өөрийн Ажлыг Дараахь Баримт Бичигт Тулгуурлан Явуулна: (A) Хянан Үзэх Дүгнэлтэд Хамрагдаж Буй Гишүүд, Эсхүл Гишүүдийн Ирүүлсэн D Хэсэгт Дурдсан Бүрэн Илтгэл; (Vii) Эдгээр Баримт Бичгийг Сайд Нарын Бага Хуралд Анхааралдаа Авахад Нь Зориулж Илгээнэ. D. Илтгэлүүд E. 1994 Оны Тхех-Ийн Төлбөрийн Тэнцэлтэй Холобгдсон Заалт Болон Үхех –Тэй Уяалдах Нь F. Механизмд Үнэлгээ Өгөх G. Олон Улсын Худалдааны Орчин Дахь Үйл Явцын Ерөнхий Шинжилгээ

konvents

С. Хянан Үзэх Журам (I) Худалдааны Бодлогыг Хянан Үзэх Ажлыг Гүйцэтгэхийн Тулд Үүгээр Худалдааны Бодлогыг Хянан Үзэх Алба (Цаашид “Хбхүа3”) Үүгээр Байгуулагдаж Байна. (V) Хбхүа Нь Өөрийн Ажлыг Дараахь Баримт Бичигт Тулгуурлан Явуулна: (A) Хянан Үзэх Дүгнэлтэд Хамрагдаж Буй Гишүүд, Эсхүл Гишүүдийн Ирүүлсэн D Хэсэгт Дурдсан Бүрэн Илтгэл; (Vii) Эдгээр Баримт Бичгийг Сайд Нарын Бага Хуралд Анхааралдаа Авахад Нь Зориулж Илгээнэ. D. Илтгэлүүд E. 1994 Оны Тхех-Ийн Төлбөрийн Тэнцэлтэй Холобгдсон Заалт Болон Үхех –Тэй Уяалдах Нь F. Механизмд Үнэлгээ Өгөх G. Олон Улсын Худалдааны Орчин Дахь Үйл Явцын Ерөнхий Шинжилгээ

Хүчин төгөлдөр

С. Хянан Үзэх Журам (I) Худалдааны Бодлогыг Хянан Үзэх Ажлыг Гүйцэтгэхийн Тулд Үүгээр Худалдааны Бодлогыг Хянан Үзэх Алба (Цаашид “Хбхүа3”) Үүгээр Байгуулагдаж Байна. (V) Хбхүа Нь Өөрийн Ажлыг Дараахь Баримт Бичигт Тулгуурлан Явуулна: (A) Хянан Үзэх Дүгнэлтэд Хамрагдаж Буй Гишүүд, Эсхүл Гишүүдийн Ирүүлсэн D Хэсэгт Дурдсан Бүрэн Илтгэл; (Vii) Эдгээр Баримт Бичгийг Сайд Нарын Бага Хуралд Анхааралдаа Авахад Нь Зориулж Илгээнэ. D. Илтгэлүүд E. 1994 Оны Тхех-Ийн Төлбөрийн Тэнцэлтэй Холобгдсон Заалт Болон Үхех –Тэй Уяалдах Нь F. Механизмд Үнэлгээ Өгөх G. Олон Улсын Худалдааны Орчин Дахь Үйл Явцын Ерөнхий Шинжилгээ

1994-04-15, Улаанбаатарkonv-130

(ii) Бүх гишүүний худалдааны бодлого, практикийг тогтмол хянан үзэж байвал зохино. Хяалтад хамрагдаж буй хугацаанд дэлхийн худалдаанд түүний эзлэх хувь хэмжээнд тулгууралсан холбогдох гишүүдийн олон талт худалдааны тогтолцооны үйлчлэлд үзүүлэх нөлөө нь хянан үзэх ажлыг байнга явуулах үндэслэл болж өгнө. Тийм байдлаар тодорхойлогдсон эхний 4 оролцогч (үүний нэгд нь Европын хамтын нийгэмлэг тооцогдоно) 2 жил тутам хянан үзэх ажилд хамрагдана. Дараагийн баруудад орох 16 нь 4 жил тутамд хянан үзэх ажилд хамрагдана. Бусад гишүүн хянан үзэх ажилд 6 жил тутамд хамрагдах бөгөөд харин нэн буурай хөгжилтэй гишүүн орнууд илүү урт хугацааг тусгайлан тогтоож болно. Гадаад худалдааны бодлого нь хэд хэдэн гишүүнийг хамардаг худалдааны оролцогчийн тухайд хянан үзэх нь худалдааны бодлогын бүх бүрэлдүүн хэсгийг үүний дотор гишүүн бүрийн худалдааны бодлого, практикийг хамрах ёстой. Худалдааны түншүүдийн хувьд ихээхэн нөлөөтэй бөгөөд худалдааны бодлого буюу практикт нь өөрчлөлт орсон аливаа гишүүн орны хувьд ХБХҮА зөвлөлдөөний дүнг үндэслэн дараагийн хянан үзэх ажлыг хугацаанаас нь өмнө хийхийг холбогдох гишүүний хувьд хүсч болно. (iii) ХБХҮА нь хуралдаан дээр хэлэлцүүлгийг А хэсэгт дурдсан зорилтыг удирдлага болгон явуулна. Хэлэлцүүлгийг хянан үзэх механизмын дагуу үнэлгээ өгөгдөж байгаа гишүүний худалдааны бодлого, практикт төвлөрүүлж гүйцэтгэнэ. (iv) ХБХҮА нь энэхүү хянан үзэх ажлыг явуулах ерөнхий төлөвлөгөөг гаргана. Тэрээр гишүүдийн шинэчилсэн илтгэлийн талаар шүүмжлэн хэлэлцэж сануулга гаргаж болно. ХБХҮА нь холбогдох гишүүдтэй шууд зөвлөлдөсний үндсэн дээр жил бүрийн хянан үзэх хөтөлбөрийг батална. Гишүүн, эсхүл гишүүдтэй зөвлөлдөх явцад хувь этгээдийн журмаар ХБХҮА-д илтгэл тавих илтгэгчийг дарга сонгон томилно. (b) өөрт байгаа болон холбогдох гишүүн, эсхүл гишүүдээс ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан өөрийн хариуцлагынхаа хүрээнд нарийн бичгийн дарга нарын газраас бэлтгэсэн илтгэл. Нарийн бичгийн дарга нарын газар нь гишүүн, эсхүл гишүүдээс тэдгээрийн худалдааны бодлого, практикийн талаар тодруулга хийнэ. (vi) Хянан үзэх ажилд хамрагдаж байгаа гишүүний болон нарийн бичгийн дарга нарын газрын илтгэлийг ХБХҮА-ны холбогдох хурлын протоколын хамтаар хянан үзэх ажил хийсний дараа нэн даруй хэвлэн нийтэлнэ. Ил тод байдлыг аль болох өргөн хангах үүднээс гишүүн бүр ХБХҮА-д тогтмол илтгэж байна. Бүрэн илтгэл нь холбогдох гишүүн буюу гишүүдээс хэрэгжүүлж буй худалдааны бодлого, практикийг аль болох бүрэн дүүрэн тусгасан, ХБХҮА-ны тогтоосон загвараар үйлдэгдсэн байна. Энэхүү загвар нь 1989 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн (BISD 36S/406-409) шийдвэрээр батлагдсан, Орнуудын илтгэл хийх схемчилсэн загварт анхлан суурилах бөгөөд 1 дүгээр хавсралтад дурдсан Олон талын худалдааны хэлэлцээрүүд болон шаардлагын хэрээр хязгаарлагдмал оролцогчдтой худалдааны хэлэлцээрүүдийн хүрээн дэх худалдааны бодлогын асуудлуудыг аль болох тусгахад чиглэсэн өөрчлөлтүүдийг агуулсан байвал зохино. Туршлага хуримтлагдахын хэрээр энэ загварыг ХБХҮА өөрчилж болно. Хянан үзэх ажлын хоорондох хугацаанд худалдааны бодлогод нь өөрчлөлт орсон бол гишүүд товч илтгэл бичиж байхын сацуу жил бүрийн статистикийн шинэчилсэн мэдээллийг тохиролцсон хэлбэрээр хүргүүлж байна. Илтгэл бичих явцад нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудад учирч байгаа хүндрэлд онцгой анхаарал тавина. Нарийн бичгийн дарга нарын газар нь хөгжиж буй орнууд, нэн ялангуяа нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудад хүсэлтийнх нь дагуу техникийн туслалцаа үзүүлнэ. Илтгэлд оруулах мэдээлэл нь олон талт худалдааны хэлэлцээрүүд, шаардлагын хэрэрр хязгаарлагдмал тооны оролцогчидтой худалдааны хэлэлцээрүүдийн дагуу хийх мэдэгдэлүүдтэй аль болох уяалдаатай байвал зохино. 1994 оны ТХЕХ-ийн төлбөрийн тэнцэлтэй холбогдох заалтууд буюу ҮХЕХ-ийн дагуу хийх зөвлөлдөөний улмаас засгийн газруудад учрах хүндрэлийг аль болохоор багасгах хэрэгцээг гишүүд хүлээн зөвшөөрч байна. ХБХҮА-ны дарга эл зорилгоор холбогдох гишүүн, эсхүл гишүүдтэй болон Төлбөрийн тэнцлийн хязгаарлалтын хорооны даргатай зөвлөлдөх үндсэн дээр худалдааны бодлогыг хянан үзэх ажлыг 12 сараас илүү хугацаагаар хойшлуулахгүйгээр тооцож худалдааны бодлогыг хянан үзэх явцыг төлбөрийн Тэнцлийн зөвлөлдөөний хуваарьтай уялдуулах захиргааны тохиролцоог боловсруулна. ХБХҮА нь ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилээс оройтуулахгүйгээр ХБХҮМ-ийн үйлчлэлийн талаар үнэлгээ өгнө. Энэхүү үнэлгээний дүнг Сайд нарын бага хуралд илтгэнэ. ХБХҮА нь цаашид өөрөө шаардлагатай гэж үзсэн хугацаандаа эсхүл Сайд нарын бага хурлын хүсэлтээр үнэлгээ өгч байна. Олон талт худалдааны тогтолцоонд нөлөөлөл үзүүлж буй олон улсын худалдааны орчинд ХБХҮА жил бүр шинжилгээ хийж байна. ДХБ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тусгаж худалдааны тогтолцоонд нөлөөлж буй томоохон улс төрийн асуудлуудыг товойлгон үзүүлэх Ерөнхий захирлын жил бүрийн илтгэлийг энэхүү шинжилгээнд авч ашиглана.

С.Хянан үзэх журам
(i)

Худалдааны бодлогыг хянан үзэх ажлыг гүйцэтгэхийн тулд үүгээр Худалдааны бодлогыг хянан үзэх алба (цаашид “ХБХҮА3”) үүгээр байгуулагдаж байна.

(ii)

Бүх гишүүний худалдааны бодлого, практикийг тогтмол хянан үзэж байвал зохино. Хяалтад хамрагдаж буй хугацаанд дэлхийн худалдаанд түүний эзлэх хувь хэмжээнд тулгууралсан холбогдох гишүүдийн олон талт худалдааны тогтолцооны үйлчлэлд үзүүлэх нөлөө нь хянан үзэх ажлыг байнга явуулах үндэслэл болж өгнө. Тийм байдлаар тодорхойлогдсон эхний 4 оролцогч (үүний нэгд нь Европын хамтын нийгэмлэг тооцогдоно) 2 жил тутам хянан үзэх ажилд хамрагдана. Дараагийн баруудад орох 16 нь 4 жил тутамд хянан үзэх ажилд хамрагдана. Бусад гишүүн хянан үзэх ажилд 6 жил тутамд хамрагдах бөгөөд харин нэн буурай хөгжилтэй гишүүн орнууд илүү урт хугацааг тусгайлан тогтоож болно. Гадаад худалдааны бодлого нь хэд хэдэн гишүүнийг хамардаг худалдааны оролцогчийн тухайд хянан үзэх нь худалдааны бодлогын бүх бүрэлдүүн хэсгийг үүний дотор гишүүн бүрийн худалдааны бодлого, практикийг хамрах ёстой. Худалдааны түншүүдийн хувьд ихээхэн нөлөөтэй бөгөөд худалдааны бодлого буюу практикт нь өөрчлөлт орсон аливаа гишүүн орны хувьд ХБХҮА зөвлөлдөөний дүнг үндэслэн дараагийн хянан үзэх ажлыг хугацаанаас нь өмнө хийхийг холбогдох гишүүний хувьд хүсч болно.

(iii)

ХБХҮА нь хуралдаан дээр хэлэлцүүлгийг А хэсэгт дурдсан зорилтыг удирдлага болгон явуулна. Хэлэлцүүлгийг хянан үзэх механизмын дагуу үнэлгээ өгөгдөж байгаа гишүүний худалдааны бодлого, практикт төвлөрүүлж гүйцэтгэнэ.

(iv)

ХБХҮА нь энэхүү хянан үзэх ажлыг явуулах ерөнхий төлөвлөгөөг гаргана. Тэрээр гишүүдийн шинэчилсэн илтгэлийн талаар шүүмжлэн хэлэлцэж сануулга гаргаж болно. ХБХҮА нь холбогдох гишүүдтэй шууд зөвлөлдөсний үндсэн дээр жил бүрийн хянан үзэх хөтөлбөрийг батална. Гишүүн, эсхүл гишүүдтэй зөвлөлдөх явцад хувь этгээдийн журмаар ХБХҮА-д илтгэл тавих илтгэгчийг дарга сонгон томилно.

(v)

ХБХҮА нь өөрийн ажлыг дараахь баримт бичигт тулгуурлан явуулна:

(a)

хянан үзэх дүгнэлтэд хамрагдаж буй гишүүд, эсхүл гишүүдийн ирүүлсэн D хэсэгт дурдсан бүрэн илтгэл;

(b)

өөрт байгаа болон холбогдох гишүүн, эсхүл гишүүдээс ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан өөрийн хариуцлагынхаа хүрээнд нарийн бичгийн дарга нарын газраас бэлтгэсэн илтгэл. Нарийн бичгийн дарга нарын газар нь гишүүн, эсхүл гишүүдээс тэдгээрийн худалдааны бодлого, практикийн талаар тодруулга хийнэ.

(vi)

Хянан үзэх ажилд хамрагдаж байгаа гишүүний болон нарийн бичгийн дарга нарын газрын илтгэлийг ХБХҮА-ны холбогдох хурлын протоколын хамтаар хянан үзэх ажил хийсний дараа нэн даруй хэвлэн нийтэлнэ.

(vii)

Эдгээр баримт бичгийг Сайд нарын бага хуралд анхааралдаа авахад нь зориулж илгээнэ.

D.Илтгэлүүд

Ил тод байдлыг аль болох өргөн хангах үүднээс гишүүн бүр ХБХҮА-д тогтмол илтгэж байна. Бүрэн илтгэл нь холбогдох гишүүн буюу гишүүдээс хэрэгжүүлж буй худалдааны бодлого, практикийг аль болох бүрэн дүүрэн тусгасан, ХБХҮА-ны тогтоосон загвараар үйлдэгдсэн байна. Энэхүү загвар нь 1989 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн (BISD 36S/406-409) шийдвэрээр батлагдсан, Орнуудын илтгэл хийх схемчилсэн загварт анхлан суурилах бөгөөд 1 дүгээр хавсралтад дурдсан Олон талын худалдааны хэлэлцээрүүд болон шаардлагын хэрээр хязгаарлагдмал оролцогчдтой худалдааны хэлэлцээрүүдийн хүрээн дэх худалдааны бодлогын асуудлуудыг аль болох тусгахад чиглэсэн өөрчлөлтүүдийг агуулсан байвал зохино. Туршлага хуримтлагдахын хэрээр энэ загварыг ХБХҮА өөрчилж болно. Хянан үзэх ажлын хоорондох хугацаанд худалдааны бодлогод нь өөрчлөлт орсон бол гишүүд товч илтгэл бичиж байхын сацуу жил бүрийн статистикийн шинэчилсэн мэдээллийг тохиролцсон хэлбэрээр хүргүүлж байна. Илтгэл бичих явцад нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудад учирч байгаа хүндрэлд онцгой анхаарал тавина. Нарийн бичгийн дарга нарын газар нь хөгжиж буй орнууд, нэн ялангуяа нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудад хүсэлтийнх нь дагуу техникийн туслалцаа үзүүлнэ. Илтгэлд оруулах мэдээлэл нь олон талт худалдааны хэлэлцээрүүд, шаардлагын хэрэрр хязгаарлагдмал тооны оролцогчидтой худалдааны хэлэлцээрүүдийн дагуу хийх мэдэгдэлүүдтэй аль болох уяалдаатай байвал зохино.

E.1994 оны ТХЕХ-ийн төлбөрийн тэнцэлтэй холобгдсон заалт

болон ҮХЕХ –тэй уяалдах нь 1994 оны ТХЕХ-ийн төлбөрийн тэнцэлтэй холбогдох заалтууд буюу ҮХЕХ-ийн дагуу хийх зөвлөлдөөний улмаас засгийн газруудад учрах хүндрэлийг аль болохоор багасгах хэрэгцээг гишүүд хүлээн зөвшөөрч байна. ХБХҮА-ны дарга эл зорилгоор холбогдох гишүүн, эсхүл гишүүдтэй болон Төлбөрийн тэнцлийн хязгаарлалтын хорооны даргатай зөвлөлдөх үндсэн дээр худалдааны бодлогыг хянан үзэх ажлыг 12 сараас илүү хугацаагаар хойшлуулахгүйгээр тооцож худалдааны бодлогыг хянан үзэх явцыг төлбөрийн Тэнцлийн зөвлөлдөөний хуваарьтай уялдуулах захиргааны тохиролцоог боловсруулна.

F.Механизмд үнэлгээ өгөх

ХБХҮА нь ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилээс оройтуулахгүйгээр ХБХҮМ-ийн үйлчлэлийн талаар үнэлгээ өгнө. Энэхүү үнэлгээний дүнг Сайд нарын бага хуралд илтгэнэ. ХБХҮА нь цаашид өөрөө шаардлагатай гэж үзсэн хугацаандаа эсхүл Сайд нарын бага хурлын хүсэлтээр үнэлгээ өгч байна.

G.Олон улсын худалдааны орчин дахь үйл явцын ерөнхий шинжилгээ

Олон талт худалдааны тогтолцоонд нөлөөлөл үзүүлж буй олон улсын худалдааны орчинд ХБХҮА жил бүр шинжилгээ хийж байна. ДХБ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тусгаж худалдааны тогтолцоонд нөлөөлж буй томоохон улс төрийн асуудлуудыг товойлгон үзүүлэх Ерөнхий захирлын жил бүрийн илтгэлийг энэхүү шинжилгээнд авч ашиглана.