konvents
102. Нүд Сохлогч Лазерийн Зэвсгийн Тухай Протокол (Iv Протокол)
Хүчин төгөлдөр102. Нүд Сохлогч Лазерийн Зэвсгийн Тухай Протокол (Iv Протокол)
1995-10-13, Улаанбаатарkonv-102
Нүдний харааны хэрэгсэл ашигладаггүй хүний харах эрхтэн, өөрөөр хэлбэл хамгаалалтгүй нүд, эсхүл хараа засах үүрэгтэй харах эрхтнийг бүрмөсөн хараагүй болгох зориулалт бүхий лазерын зэвсэгийг зориудаар, эсхүл дайтах ажиллагаанд тусгайлан хэрэглэхийг хориглоно. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд ийм зэвсгийг аль ч улсад, аль ч улс бус байгууллагад дамжуулахгүй.
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд лазерийн систем хэрэглэвэл харааны хэрэгсэл ашигладаггүй хүний харааны эрхтнийг бүрмөсөн хараагүй болгох явдлаас зайлсхийх арга хэмжээ авна. Урьдчилан сэргийлэх тухайн арга хэмжээнд өөрийн зэвсэгт хүчнийг сургах болон бусад практик арга хэмжээ багтана.
Тохиолдлоор сохрох болон лазерийн системийг дайны зорилгод, түүний дотор харааны тоног төхөөрөмжийн эсрэг хууль ёсоор хэрэглэснээс үүдэн хараагүй болохыг энэхүү протоколоор хориглосон гэж үзэхгүй.
Энэхүү протоколын зорилгод “бүрмөсөн хараагүй болох” гэж эргэж засашгүйгээр хараагүй болсноос эмчлэгдэшгүй хүнд хэмжээгээр тахир дутуу болохыг хэлнэ. Снеллийн хүснэгтээр хоёр нүдийг нь шалгахад харааны хурц нь 20/200-гаас доош болсныг хүнд хэмжээгээр тахир дутуу болсонд тооцно.