uih-togtool
БНМАУ-ЫН АРДЫН ХЯНАН ШАЛГАХ БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ
Хүчин төгөлдөрБНМАУ-ЫН АРДЫН ХЯНАН ШАЛГАХ БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ
1990-10-04, Улаанбаатар16
БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн анхдугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:
Ардын хянан шалгах байгууллагын ажил, үүргийг шилжүүлэх, эхэлсэн шалгалтыг дуусгах, ажилтны хөдөлмөр эрхлэлтийг шийдвэрлэх, холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг ажлын чухал шаардлагыг харгалзан зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр үйлдвэрийн газар, байгууллагын ардын хянан шалгах хороо, групп, болон сум, хороо, район, орон нутгийн хотын ардын хянан шалгах хороог 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр тус тус татан буулгасугай.
БНМАУ-ын Засгийн газарт даалгах нь:
ардын хянан шалгах хороодод ажиллаж байсан хүмүүсийг ажилд оруулах, тэдний тэтгэвэр, тэтгэмж, болон нийгмийн бусад асуудлыг тогтоосон журмын дагуу шийдвэрлэх арга хэмжээ авсугай;
ардын хянан шалгах байгууллагын гүйцэтгэж байсан үүргийг энэ онд багтаан холбогдох улсын хороо, яам, тусгай газар болон улсын хянан байцаах албадад шилжүүлж тэдгээрийн дүрэмд тусган хэрэгжүүлсүгэй;
аймаг, хотын Ардын хурал, түүний гүйцэтгэх захиргаадыг бэхжүүлэх, орон нутагт ажилладаг улсын хянан байцаахбайгууллагуудыг цэгцтэй болгох талаар шаардлагатай зохицуулалт хийсүгэй.
ардын хянан шалгах байгууллагыг татан буулгасантай уялдуулан холбогдох хууль, эрх зүйн бусад актад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж II дүгээр сарын 1-ний дотор Улсын Бага Хуралд оруулсугай.
Олон нийтийн байгууллагуудаас хэрэгжүүлэх хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлэхийн хамт ард иргэдээс хянан шалгах эрхээ хэрэгжүүлэх талаар гаргаж буй сайн дурын үүсгэл санаачилгыг дэмжин дэлгэрүүлж байхыг төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн Ардын Хуралд тус тус даалгасугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дор дурдсан зарлиг, тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай:
"БНМАУ-ын Ардын хянан шалгах байгууллага байгуулах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 210 дугаар зарлиг;
"БНМАУ-ын Ардын хянан шалгах хороодоос мөнгөн төлөөс оногдуулах дүрмийг батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1983 оны 8 дугаар сарын 3-ний өдрийн 158 дугаар зарлиг;
"Ардын хянан шалгах анхан шатны хороо, группийг удирдах ажлыг сайжруулах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1984 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тогтоол.
БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ