Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1990 › ЗАРИМ ХҮНИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

uih-togtool

ЗАРИМ ХҮНИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

ЗАРИМ ХҮНИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1990-10-05, Улаанбаатар17

БНМАУ-ын Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгосонтой холбогдуулан БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

Баасайн Дангаасүрэнг БНМАУ-ын Дээд шүүхийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн даргын үүрэгт ажлаас, Цэрэнхүүгийн Шаравдоржийг БНМАУ-ын Дээд шүүхийн орлогч дарга бөгөөд Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн даргын үүрэгт ажлаас, Дугажийн Дамдиндорж, Довдонгийн Сүрэнжав, Доржийн Хөөт нарыг БНМАУ-ын Дээд шүүхийн гишүүний үүрэгт ажлаас 1990 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөр тасалбар болгон тус тус чөлөөлсүгэй.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ