Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1990 › ДЕПУТАТЫН БҮРЭН ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

uih-togtool

ДЕПУТАТЫН БҮРЭН ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Хүчин төгөлдөр

ДЕПУТАТЫН БҮРЭН ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1990-10-05, Улаанбаатар18

БНМАУ-ын Депутатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, БНМАУ-ын Ардын Хурлын депутатуудын сонгуулийн хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 5 дугаар тойргийн депутат Даваадоржийн Ганболд БНМАУ-ын Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар, 41 дүгээр тойргийн депутат Дамбийн Дорлигжав БНМАУ-ын Засгийн газрын шадар сайдаар, 169 дүгээр тойргийн депутат Шагалын Жадамбаа БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдаар тохоон томилогдож үүрэгт ажилдаа орсон тул Даваадоржийн Ганболд, Дамбийн Дорлигжав, Шагалын Жадамбаа нарын БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатын бүрэн эрхийг дуусгавар болсонд тооцсугай.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ