uih-togtool
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ЗАРИМ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ
Хүчин төгөлдөрБНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ЗАРИМ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ
1990-10-05, Улаанбаатар19
БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн заалтыг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
БНМАУ-ын Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар томилогдсон Даваадоржийн Ганболд, шадар сайдаар томилогдсон Дамбийн Дорлигжав нарын гаргасан хүсэлтийг нь харгалзан БНМАУ-ын Бага Хурлын гишүүний бүрэн эрхийг нь БНМАУ-ын Ардын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх хүртэл түтгэлзүүлсүгэй.
БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ