uih-togtool
ШҮҮХИЙН ЗОХИЙН БАЙГУУЛАЛТЫН УДИРДЛАГЫН ТУХАЙ
Хүчин төгөлдөрШҮҮХИЙН ЗОХИЙН БАЙГУУЛАЛТЫН УДИРДЛАГЫН ТУХАЙ
1990-10-05, Улаанбаатар23
Шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлж, удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
БНМАУ-ын Дээд шүүхийн эрхэлж байгаа орон нутгийн болон тусгай шүүхийг зохион байгуулалтын талаар удирдах ажлыг БНМАУ-ын Хууль зүйн яам, түүний орон нутгийн байгууллагад шилжүүлсүгэй.
БНМАУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Дээд шүүүхэд даалгах нь:
шүүхийг зохион байгуулалтын талаар удирдах болон тогтоол гүйцэтгэлийн ажлыг шилжүүлэн хүлээлцэх асуудлыг энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор багтаан шийдвэрлэсүгэй:
БНМАУ-ын шүүхийн байгууламжийн хууль болон түүнтэй холбогдсон эрх зүйн бусад актыг шинэчлэн боловсруулж, уг хуулийн төслийг БНМАУ-ын Бага Хурлын II чуулганд оруулсугай.
БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ