uih-togtool
БНМАУ-ЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Хүчин төгөлдөрБНМАУ-ЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1990-12-13, Улаанбаатар39
БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
БНМАУ-ын Албан татварын хуулийг 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
БНМАУ-ын Албан татварын хууль батлагдсантай холбогдуулан дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн актуудыг түүнд нийцүүлэх арга хэмжээг 1990 онд багтаан авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.
БНМАУ-ын Албан татварын хууль батлагдсантай холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн хавсралтад дурдсан зарим зарлиг, зарлигийн заалтыг 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ