Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1990 › БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ

uih-togtool

БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ

Хүчин төгөлдөр

БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ

1990-12-28, Улаанбаатар41

БНМАУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцээд БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг зөвшөөрсүгэй.

2.

Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах талаар БНМАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд саад учруулах, улсын худалдаанд гарч байгаа барааг дамлан худалдах, мөн зорилгоор нөөцлөх, бараа, материалыг хууль бусаар хил давуулах зэрэг хэрэглээ, хуваарилалтын тэнцвэрийг алдагдуулах зохисгүй үйлдлийг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг БНМАУ-ын Засгийн газар, хууль хамгаалах байгууллагуудад даалгасугай.

3.

БНМАУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд заасан зорилтыг тус тусын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээ авахыг орон нутгийн Ардын Хурлын байгууллагуудад даалгасугай.

4.

Улс орныхоо улс төр, эдийн засгийн амьдралыг тогтворжуулах улс төр, нийгэм-сэтгэл зүйн тааламжтай уур амьсгалыг бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлж ажиллахыг бүх нам, хөдөлгөөн, олон нийтийн байгууллагад зөвлөсүгэй.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ