Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1990 › БНМАУ-ЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

uih-togtool

БНМАУ-ЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Хүчин төгөлдөр

БНМАУ-ЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1990-12-28, Улаанбаатар42

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2.

БНМАУ-ын Эрүүгийн хуулийн гурав, тавдугаар бүлэгт заасан гэмт хэргийн тухай зүйлүүдийг нэгтгэж өөрчилсөнтэй холбогдуулан 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн өмчийн эсрэг бүх төрлийн хэргийг шийдвэрлэхдээ БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлийг баримталж байсугай.

3.

1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө "социалист өмчийн эсрэг" болон "иргэдийн амины өмчийн эсрэг" гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс онгодуулсан ял нь БНМАУ-ын Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар оногдуулж болох ялын дээд хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүхийн магадлалаар БНМАУ-ын Эрүүгийн хуулийн заалтад нийцүүлэх арга хэмжээ авсугай.

4.

БНМАУ-ын Эрүүгийн шинэ хуулийн төслийг боловсруулж БНМАУ-ын Бага Хурлын III чуулганд оруулахыг БНМАУ-ын Засгийн газар, Дээд шүүх, Ерөнхий прокурорт даалгасугай.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ