Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1990 › БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТООГ ТОГТООХ ТУХАЙ

uih-togtool

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТООГ ТОГТООХ ТУХАЙ

Хүчин төгөлдөр

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТООГ ТОГТООХ ТУХАЙ

1990-09-27, Улаанбаатар5

БНМАУ-ын үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХнь:

1.

БНМАУ-ын Дээд шүүхийн бүрэлдэхүүний тоог дор дурдсанаар тогтоосугай: БНМАУ-ын Дээд шүүхийн дарга 1; БНМАУ-ын Дээд шүүхийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга1; БНМАУ-ын Дээд шүүхийн орлогч дарга бөгөөд Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга1; БНМАУ-ын Дээд шүүхийн Аж Ахуйн хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга1; БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн дарга1; БНМАУ-ын Дээд шүүхийн гишүүн 21; БНМАУ-ын Дээд шүүхийн ардын төлөөлөгч 60.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ