uih-togtool
ЗАРИМ ХҮНИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Хүчин төгөлдөрЗАРИМ ХҮНИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1990-09-29, Улаанбаатар7
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлаас ТОГТООх нь:
БНМАУ-ын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоосон учир Дашийн Бямбасүрэнг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч даргын үүрэгт ажлаас, Чойжилсүрэнгийн Пүрэвдорж, Бадрахын Шаравсамбуу нарыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын үүрэгт ажлаас, өөр ажилд шилжсэн учир Кинаятын Зардыханыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ