uih-togtool
БНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ
Хүчин төгөлдөрБНМАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ
1990-09-30, Улаанбаатар8
БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
БНМАУ-ын Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар Даваадоржийн Ганболд БНМАУ-ын Засгийн газрын шадар сайдаар Чойжилсүрэнгийн Пүрэвдорж, Дамбийн Дорлигжав. БНМАУ-ын Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга, төрийн сайдаар Замбын Батжаргал БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдаар Шагалын Батжаргал БНМАУ-ын Боловсролын сайдаар Норовын Уртнасан БНМАУ-ын Үндэсний хөгжлийн сайдаар Жамъянгийн Батсуурь БНМАУ-ын Худалдаа-үйлдвэрийн сайдаар Сэр-Очирын Баярбаатар БНМАУ-ын Хөдөлмөрийн сайдаар Цэрэндашийн Цолмон БНМАУ-ын Хөдөө аж ахуйн сайдаар Данзангийн Раднаарагчаа БНМАУ-ын Хууль зүйн сайдаар Жүгнээгийн Амарсанаа БНМАУ-ын Эрүүл мэндийн сайдаар Пагважавын Нямдаваа БНМАУ-ын Түлш, эрчим хүчний сайдаар Бямбын Жигжидийг тус тус томилсугай. /Энэ хэсэгт Улсын Их Хурлын 1991 оны 54 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/
БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ