Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › Эрдэнийн очир одонг сэргээн хэрэглэх тухай

uih-togtool

Эрдэнийн очир одонг сэргээн хэрэглэх тухай

Хүчин төгөлдөр

Эрдэнийн очир одонг сэргээн хэрэглэх тухай

1991-10-14, Улаанбаатар68

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

НЭГ.Монгол Улсын "Эрдэнийн очир" одонг "сувдан шигтгээт", "шүрэн шигтгээт", "оюун шигтгээт" гэсэн гурван зэрэг дэвтэйгээр сэргээн хэрэглэхээр тогтоосугай. ХОЁР."Эрдэнийн очир" одонгоор олон улсын харилцааны шударга ардчилсан зарчмыг бататгаж, Монгол Улстай найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж гавьяа байгуулсан гадаад улсын төр, засгийн газрын тэргүүн, төр, олон нийтийн бусад зүтгэлтэнийг шагнаж байсугай. ГУРАВ.”Эрдэнийн очир” одонгийн ерөнхий байдал ба зэрэг дэвийн дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД