uih-togtool
Монгол Улсын Их цаазын төсөл өргөн мэдүүлэх тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их цаазын төсөл өргөн мэдүүлэх тухай
1991-10-20, Улаанбаатар69
БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссоос оруулсан Монгол Улсын Их цааз /Үндсэн хууль/-ын төслийг хэлэлцээд БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Бага Хурлаас зохих нэмэлт өөрчлөлт оруулсан Монгол Улсын Их цаазын төслийг Ардын Их Хуралд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсүгэй.
Монгол Улсын Их цаазын төслийг ард нийтээр хэлэлцүүлсэн дүн, Их цаазын шинэ төслийн тухай илтгэлийг Ардын Их Хуралд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга П.Очирбат илтгэх нь зүйтэй гэж үзсүгэй.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ