Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › ТӨРИЙН ТӨВ ХЭВЛЭЛИЙН ТУХАЙ

uih-togtool

ТӨРИЙН ТӨВ ХЭВЛЭЛИЙН ТУХАЙ

Хүчин төгөлдөр

ТӨРИЙН ТӨВ ХЭВЛЭЛИЙН ТУХАЙ

1991-01-19, Улаанбаатар4

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Ардын эрх" сониныг БНМАУ-ын төрийн өдөр тутмын төв хэвлэл байхаар тогтоосугай. Төрийн бодлого, үйл ажиллагааг мэдээлэн тайлбарлах, иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр байх нь "Ардын эрх" сонины үндсэн үүрэг гэж үзсүгэй.

2.

"Ардын төр", "Үндэсний эдийн засаг" сэтгүүлийг "Ардын эрх" сонины редакцаас эрхлэн гаргаж байсугай.

3.

"Ардын эрх" сонины ерөнхий эрхлэгчийг БНМАУ-ын Бага Хурлаас томилж байхаар тогтоосугай.

4.

"Ардын эрх" сонины редакцийн бүтэц, цалингийн сан, зардлын төсвийг зохих журмын дагуу тогтоож түүнийг санхүүжүүлэх болон төрийн төв хэвлэлийн үйлдвэр байгуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.

5.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолын 1, 3, 4, 5, 6; мөн 1990 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаар тогтоолын 1, 2, 4 дүгээр заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ