Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › Зарим улсын тусгаар тогтнолыг зөвшөөрч дипломат харилцаа тогтоох тухай

uih-togtool

Зарим улсын тусгаар тогтнолыг зөвшөөрч дипломат харилцаа тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Зарим улсын тусгаар тогтнолыг зөвшөөрч дипломат харилцаа тогтоох тухай

1991-12-25, Улаанбаатар75

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа ардчилсан үндсэн дээр зарласан Бүгд Найрамдах Азербайжан Улс, Бүгд Найрамдах Армен Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Гүрж Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Кыргызстан Улс, Бүгд Найрамдах Молдова Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс, Туркмен Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Украин улсуудын тусгаар тогтнолыг тус тус хүлээн зөвшөөрч БНМАУ-аас эдгээр улстай дипломат харилцаа тогтоосугай

2.

Тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоох болсныг зохих улсуудад мэдэгдэж нөхцөл байдлыг харгалзан ээлж дараатай яриа хэлэлцээ хийж зохицуулахыг БНМАУ-ын Засгийн газарт зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД