Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › ЦЭРГИЙН ТУСГАЙ ШҮҮХИЙН ЗАРИМ ШҮҮГЧИЙГ СОНГОХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

uih-togtool

ЦЭРГИЙН ТУСГАЙ ШҮҮХИЙН ЗАРИМ ШҮҮГЧИЙГ СОНГОХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Хүчин төгөлдөр

ЦЭРГИЙН ТУСГАЙ ШҮҮХИЙН ЗАРИМ ШҮҮГЧИЙГ СОНГОХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1991-01-25, Улаанбаатар7

БНМАУ-ын Бага Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.

Чимэдийн Сандуйдагвыг Бүх цэргийн тусгай шүүхийн орлогч даргаар; Цээнэнгийн Цэрэнжээг Бүх цэргийн тусгай шүүхийн орлогч дарга бөгөөд Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн даргаар; Өлзийбатын Пүрэв, Самдангийн Баасансүх нарыг Бүх цэргийн тусгай шүүхийн гишүүнээр; Батцогтын Энхтайваныг Зүүнбаян гарнизоны цэргийн тусгай шүүхийн даргаар; Бадамцоогийн Идэрчулууныг мөн шүүхийн шүүгчээр; Цэрэндуламын Дарьбатыг Даланзадгад хот дахь цэргийн тусгай шүүхийн даргаар; Дашдэндэвийн Хуяг, Дашдаваагийн Чулуунхүү нарыг Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн шүүгчээр тус тус сонгосугай.

2.

Самдангийн Баасансүхийг Бүх цэргийн тусгай шүүхийн орлогч даргаас, Чимэдийн Сануйдагва, Цээнэнгийн Цэрэнжээ нарыг Бүх цэргийн тусгай шүүхийн гишүүнээс; Өлзийбатын Пүрэвийг Бүх цэргийн тусгай шүүхийн орлогч дарга бөгөөд Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн даргаас; Батцогтын Энхтайваныг Зүүнбаян гарнизоны цэргийн тусгай шүүхийн шүүгчээр; Дашдэндэвийн Хуягийг Арвайхээр хот дахь цэргийн тусгай шүүхийн даргаас; Луузандамбын Нямсүрэнг Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн шүүгчээс тус тус чөлөөлсүгэй.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ