Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › ЗАРИМ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ

uih-togtool

ЗАРИМ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ

Хүчин төгөлдөр

ЗАРИМ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ

1991-01-28, Улаанбаатар8

Зохих төслийн боловсруулалтын чанар байдалтай холбогдуулан Улсын Бага Хурлын байнгын хороод, хууль санаачлагчаас гаргасан саналыг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Бага Хурлын II чуулганаар хэлэлцэхээр товлосон Зорчих, цагаачлах тухай, Үйлдвэрчний эвлэлийн тухай, Хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн газруудын тухай, Банкны тухай БНМАУ-ын хуулиудын төслийг БНМАУ-ын Бага Хурлын III чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсүгэй.

2.

БНМАУ-ын Депутатын тухай хуулийн болон БНМАУ-ын шүүхийн байгууламжийн тухай хуулийн төслийг БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийн төсөлтэй нэгэн зэрэг гүйцээн боловсруулах нь зүйтэй гэж үзсүгэй.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ