Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › БНМАУ-ЫН ГААЛИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

uih-togtool

БНМАУ-ЫН ГААЛИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Хүчин төгөлдөр

БНМАУ-ЫН ГААЛИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1991-01-28, Улаанбаатар9

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Гаалийн хуулийлг 1991 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мардахаар тогтоосугай.

2.

БНМАУ-ын экспорт, импортын барааны гаалийн татварын тарифыг 1, 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

Энэ заалтыг 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

3.

БНМАУ-ын Гаалийн хуулийг харагжүүлэхтэй холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай:

а/

энэ хуульд БНМАУ-ын хууль тогтоомж, Засгийн газрын холбогдох шийдвэрийг нийцүүлэх:

б/

гаалийн байгууллагыг бэхжүүлэх:

в/

БНМАУ-ын гаалийн татварын тарифын төслийг олон улсынл жишигт нийцүүлэн 1991 онд багтаан боловсруулж БНМАУ-ын Бага Хуралд оруулах.

4.

”Гүйлгээний татварын тухай” БНМАУ-ын Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1958 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 206 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ