uih-togtool
БНМАУ-ЫН ШҮҮХ, ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Хүчин төгөлдөрБНМАУ-ЫН ШҮҮХ, ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1991-01-28, Улаанбаатар10
БНМАУ-ын шүүх, прокурорын байгууллагын хараат бус байдлыг хангах зорилтыг удирдлага болгон БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
/Энэ хэсгийг Улсын Их хурлын 1993 оны 06 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Шүүх, прокурорын байгууллагын ажлын нөхцөлийг сайжруулах талаар дор дурдсан арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай:
ардын төлөөлөгч нарын шүүхэд үүргээ гүйцэтгэсэн хугацааны дундаж цалинг шүүхийн төсөвт тусган гүйцэтгэлээр олгож байх;
шүүх хурлын дэг сахиулах, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх баталгааг сайжруулах зорилгоор аймаг, хотын болон тусгай шүүх, орон нутгийн хот, дүүргийн шүүхүүдэд шүүх хурлын харгалзагчийн орон тоо бий болгох;
шүүх хурлын харгалзагч, тогтоол гүйцэтгэгч нарыг албаны дүрэмт хувцастай болгож, тэлгээрт цол олгох журам тогтоох;
Улсын дээд шүүх, Улсын прокурорын газарт жилийн цалингийн сангийн 10 хувиар тооцож болзошгүй арга хэмжээний зардлын санг бий болгох;
Монголын өмгөөлөгчдийн холбоог бие даасан статусаа хадгалж аж ахуйн тооцоотой ажиллах чадвартай болтол нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
хуулийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах системийг боловсронгуй болгож, шүүх, прокурорын байгууллагын албан контор, ажиллагчдын орон сууцны хүрэлцээ, нөхцөлийг сайжруулах.
БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ