Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › МӨНГӨНИЙ ХУВААРЬ /МАСШТАБ/ ӨӨРЧЛӨГДСӨН- ТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХУУЛЬ, ЗАРЛИГ, ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

uih-togtool

МӨНГӨНИЙ ХУВААРЬ /МАСШТАБ/ ӨӨРЧЛӨГДСӨН- ТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХУУЛЬ, ЗАРЛИГ, ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

МӨНГӨНИЙ ХУВААРЬ /МАСШТАБ/ ӨӨРЧЛӨГДСӨН- ТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХУУЛЬ, ЗАРЛИГ, ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

1991-01-29, Улаанбаатар14

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө батлагдсан бөгөөд хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа БНМАУ-ын хууль, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, тогтоол, БНМАУ-ын Бага Хурлын тогтоолд заасан төгрөг, мөнгөний хэмжээг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хоёр дахин нэмэгдүүлэн тооцож хэрэглэхээр тогтоосугай.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ