Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › ОРОН НУТГИЙН ХУРЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД ХОРООГ БАЙГУУЛЖ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОХ ТУХАЙ

uih-togtool

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД ХОРООГ БАЙГУУЛЖ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОХ ТУХАЙ

Хүчин төгөлдөр

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД ХОРООГ БАЙГУУЛЖ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОХ ТУХАЙ

1991-03-19, Улаанбаатар20

БНМАУ-ын Бага хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Бага Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэдэх Орон нутгийн хурлын асуудал эрхэлсэн дэд хороог дарга, 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосугай.

2.

БНМАУ-ын Бага Хурлын гишүүдээс нууцаар санал хураасан дүнг үндэслэн Орон нутгийн хурлын асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Д.Жанцанг, гишүүдээр Ч.Аюурзана, С.Батчулуун, Д.Энхбаатар нарыг сонгосугай.

3.

Орон нутгийн хурлын асуудал эрхэлсэн дэд хорооны даргыг сард 2800 төгрөгөөр цалинжуулсугай.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ