Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ БНМАУ-ЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ

uih-togtool

ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ БНМАУ-ЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ

Хүчин төгөлдөр

ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ БНМАУ-ЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ

1991-03-25, Улаанбаатар21

Зорчих, цагаачлах тухай БНМАУ-ын хуулийн төсөлд өмнөх чуулганаар хэлэлцэх явцад гарсан гишүүдийн саналыг бүрэн тусгаагүй, холбогдох тооцоо судалгаа хангалтгүй хийгдсэн, төслийн зарчмын ойлголтууд хоорондоо зөрөөтэй байгаа тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

Зорчих, цагаачлах тухай БНМАУ-ын хуулийн төслийг дахин сайтар боловсруулахаар БНМАУ-ын Засгийн газарт буцаасугай.

2.

Зорчих, цагаачлах тухай БНМАУ-ын хуулийн төслийг дахин сайтар боловсруулахаар дараах асуудлыг тодруулах буюу нэмж тусгахыг Засгийн газарт даалгасугай:

а/

хуулийн үндсэн нэр томъёоны тухай заалтыг төсөлд тусгаж, үндэслэлийг нь тайлбарлах; зорчих, цагаачлах, дүрвэх, орогнох эрхийн ялгаа заагийг тодруулах;

б/

гадаадын цагаач иргэдийг хүлээн авах, тэдний хөдөлмөр, ахуйн нөхцөлийг зохион байгуулах хууль зүйн үндсийг тогтоох;

в/

уг хуулийг батлан мөрдөхөөс үүдэн гарах нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн үр дагаврын тооцоо судалгаа, дүгнэлтийг гаргаж танилцуулах;

г/

дүрвэгсдийн эрхийн тухай олон улсын конвенц, протоколуудыг судлан, тэдгээрт БНМАУ нэгдэн орох боломжийн тухай асуудлыг боловсруулж БНМАУ-ын Бага Хуралд оруулах;

д/

хуулийг хэрэгжүүлэх журмыг боловсруулан хуулийн төсөлтэй хамт БНМАУ-ын Бага Хурлын чуулганд оруулах.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ