Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

uih-togtool

ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

Хүчин төгөлдөр

ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

1991-03-30, Улаанбаатар22

БНМАУ-ЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ БНМАУ-ын Засгийн газраас өргөн барьсан "Олон нийтийн байгууллагын тухай БНМАУ-ын хууль"-ийн төслийн талаарх Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын асуудлын болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хийсэн дүгнэлтийг сонсоод Улсын Бага Хурлын гишүүдийн гаргасан үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

Энэхүү хуулийн төсөлд олон нийтийн байгууллага, тэдгээрийн төрөл зүйлийн тухай тулгуур ойлголт тодорхойгүй, зохицуулах гол гол асуудлын хүрээг бүрэн хамраагүйг болон манай орны улс төр, эдийн засгийн амьдралын өнөөгийн нөхцөл боломжийг зөв харгалзан гүйцэд боловсруулах шаардлагатайг үндэслэн "Олон нийтийн байгууллагын тухай БНМАУ-ын хууль"-ийн төслийг БНМАУ-ын Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзсүгэй.

2.

Уг хуулийн төслийг хянан хэлэлцэх явцад Улсын Бага Хурлын Байнгын хороодын хийсэн дүгнэлт, гишүүдийн гаргасан саналыг харгалзан дахин боловсруулж Улсын Бага Хуралд өргөн барихыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ