Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › БНМАУ-ЫН БАНКНЫ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

uih-togtool

БНМАУ-ЫН БАНКНЫ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Хүчин төгөлдөр

БНМАУ-ЫН БАНКНЫ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1991-04-05, Улаанбаатар23

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Банкны хууль батлагдсантай холбогдуулан дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг түүнд нийцүүлэх арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт, Монголбанкны дүрмийн төсөл, дүрмийн сан, 1990 оны нэгдсэн тайлан тэнцэл, 1991 оны ашгийн хуваарилалт, орлого, зарлагын төсвийн төслийг боловсруулж 1991 оны 5 дугаар сарын 1-ний дотор БНМАУ-ын Бага Хуралд өргөн мэдүүлэхийг Монголбанкинд тус тус даалгасугай.

2.

БНМАУ-ын Банкны хууль гарсантай холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн "Гадаад валют болон түүгээр илэрхийлсэн төлбөрийн баримтаар хууль бус гүйлгээ хийсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх тухай" 1986 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаар зарлиг, "Валютын үнэт зүйлээр БНМАУ-ын нутаг дэвсгэрт хэлцэл хийх журмын тухай" 1986 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаар зарлигийг 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ