uih-togtool
БНМАУ-ын Тэтгэмжийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай
Хүчин төгөлдөрБНМАУ-ын Тэтгэмжийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай
1991-04-15, Улаанбаатар26
БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
БНМАУ-ын Тэтгэмжийн хуулийн 13, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс, бусад зүйл, заалтыг 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Энэ онд олгогдоогүй байгаа олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэврийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 140 дүгээр зарлигт заасан нөхцөл журмын дагуу 1991 онд олгож дуусгахаар тогтоосугай.
Гурав, түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл нь улсын зардлаар асрамжлан өсгөж байхаар зохих журам, зардлын хэмжээг тогтоож мөрдүүлэхийг БНМАУ-ын Засгийн газарт зөвшөөрсүгэй.
Тэтгэмжийн талаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, яам, улсын хороо, тусгай газраас урьд гаргасан шийдвэрүүдийг БНМАУ-ын Тэтгэмжийн хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.
"Олон хүүхэдтэй эхчүүдэд улсын тэтгэвэр олгох журамд зарим өөрчлөлт оруулах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 140 дүгээр зарлигийн 1, 2, 3, 4, 5 дугаар зүйлийг 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
БНМАУ-ын Бага Хурлын дарга Р.ГОНЧИГДОРЖ