Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

1991-04-19, Улаанбаатар28

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль батлагдсантай холбогдуулан БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

1991 оны 6 дугаар сарын 1-ний дотор дор дурдсан арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай:

а/

БНМАУ-ын хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэрийг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуульд нийцүүлэх;

б/

Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх журмын тухай хуулийн төслийг БНМАУ-ын Бага Хуралд өргөн мэдүүлэх.

2.

Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрхийн дүрмийг батлах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 191 дүгээр зарлигийг 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ