Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › Улсын Бага Хурлын гишүүн Д.Дамдинд арга хэмжээ авах тухай

uih-togtool

Улсын Бага Хурлын гишүүн Д.Дамдинд арга хэмжээ авах тухай

Хүчин төгөлдөр

Улсын Бага Хурлын гишүүн Д.Дамдинд арга хэмжээ авах тухай

1991-04-25, Улаанбаатар29

Улсын Бага Хурлын гишүүн Д.Дамдингийн үйл ажиллагааны тухай сонсож хэлэлцээд БНМАУ-ын Бага Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Бага Хурлын гишүүний баримтлах зан суртахуун, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих үүргээ зөрчсөн учир Д.Дамдинг Улсын Бага Хурлын гишүүнээс огцруулах саналыг БНМАУ-ын Ардын Их Хуралд тавьсугай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ