Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › Цалин хангамжийн тухай

uih-togtool

Цалин хангамжийн тухай

Хүчин төгөлдөр

Цалин хангамжийн тухай

1991-04-30, Улаанбаатар30

БНМАУ-ын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Засгийн газрын тэргүүн шадар сайдын сарын цалинг 4200 төгрөг, шадар сайдын сарын цалинг 4000 төгрөг, Засгийн газрын бусад гишүүний /сайдын/ сарын цалинг 3500 төгрөгөөр тус тус тогтоосугай.

Энэ хэсэгт Улсын Бага Хурлын 1992 оны 25 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон

2.

БНМАУ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад төрийн дээд, төв байгууллагын удирдах ажилтанд тэдний "орон сууц, гэрэл, түлш, ус"-ны үнэ хөлсөнд зарцуулж байсан мөнгөн хангамжийг 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоосугай.

3.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан төрийн төв, орон нутгийн байгууллагуудын бусад удирдах албан тушаалтанд олгодог /холбооны хэрэгслийн зардлаас бусад/ мөнгөн хангамж, хөнгөлөлттэй холбоотой нэмэгдлийг 1991 оны 6 дугаар сарын 1-ний дотор зогсоох нэгдсэн арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ