uih-togtool
БНМАУ-ЫН АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Хүчин төгөлдөрБНМАУ-ЫН АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1991-05-17, Улаанбаатар31
БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
БНМАУ-ын хууль тогтоомж, БНМАУ-ын Засгийн газрын болон улсын хороо, яам, тусгай газар, орон нутгийн Ардын Хурал, түүний гүйцэтгэх захиргаанаас гаргасан холбогдох актуудыг БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 1991 оны 7 дугаар сарын 1-ний дотор авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.
БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуулийн нэн шаардлагатай зүйл, хэсгээр зохих тайлбар гаргахыг БНМАУ-ын Дээд шүүхэд даалгасугай.
БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хууль мөрдөхөөс өмнө байгуулсан гэрээтэй холбогдсон маргааныг уг маргаан үүсэх үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж байсугай.
БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хууль батлагдсантай холбогдуулан 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн БНМАУ-ын Улсын үйлдвэрийн газрын хуулийг дагаж мөрдөх журмын тухай, 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн БНМАУ-ын Хоршооллын хуулийг дагаж мөрдөх журмын тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тогтоолыг 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс тус тус хүчингүй болсонд тооцсугай.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ