uih-togtool
БНМАУ-ын Өмч хувьчлах тухай
Хүчин төгөлдөрБНМАУ-ын Өмч хувьчлах тухай
1991-05-22, Улаанбаатар34
хуулийг дагаж мөрдөх журмын тухай БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийг БНМАУ-ын Ерөнхийлөгч батламжилсан өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосугай.
Дор дурдсан арга хэмжээг 1991 оны 7 дугаар сарын 1-ний дотор авч хэрэгжүүлэхийг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай:
БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуульд БНМАУ-ын Засгийн газрын холбогдох шийдвэрийг нийцүүлэх;
БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хууль, өмч хувьчлах талаарх БНМАУ-ын Засгийн газрын үзэл баримтлалыг олон түмэнд таниулах, сургалтын ажлыг зохион байгуулах;
БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журмыг гаргаж, өмч хувьчлах ажлын удирдлагыг зохион байгуулах.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ