uih-togtool
Монгол Улсын Их цааз /Үндсэн хууль/-ын төслийн тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их цааз /Үндсэн хууль/-ын төслийн тухай
1991-05-25, Улаанбаатар35
БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын өргөн мэдүүлсэн Монгол улсын Их цааз /Үндсэн хуудь/-ын төслийг хянан хэлэлцээд БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
Монгол улсын Их цаазын төслийг 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд ард нийтээр хэлэлцүүлэхээр тогтоосугай.
Монгол улсын Их цаазын төслийг "Ардын эрх" сонинд болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж ард нийтэд толилуулсугай.
Төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахыг Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комисс, БНМАУ-ын Засгийн газар, аймаг, хот, сум, хороо, орон нутгийн хот, дүүргийн Ардын Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчдэд даалгасугай.
Монгол улсын Их цаазын төслийг ард нийтээр хэлэлцүүлсэн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж Ардын Их Хурлын ээлжит хуралдаанд оруулахаар бэлтгэж 1991 оны 10 дугаар сарын 1-ний дотор БНМАУ-ын Бага Хуралд өргөн мэдүүлэхийг Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комисст даалгасугай.
Монгол улсын Их цаазын төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажилд идэвхтэй туслалцаа үзүүлэхийг нам, олон нийтийн бүх байгууллагад уриалсугай.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ