Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэлийг хангах тухай

uih-togtool

БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэлийг хангах тухай

Хүчин төгөлдөр

БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэлийг хангах тухай

1991-05-30, Улаанбаатар36

Хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр Монгол бичиг нь монгол туургатны оюуны соёлын их өвийг агуулан залгамжлуулж, соён гэгээрүүлэх их хүч болсоор ирснийг тэмдэглэж, манай оронд үндэсний соёл боловсрол сэргэн мандах сайн цагийн аяст монгол бичгээ сурч хэрэглэх өргөн олны санаачлага, хөдөлгөөн өрнөж байгааг хөхүүлэн дэмжиж БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-д албан хэргийг 1994 оноос эхлэн Монгол бичгээр хөтлөн явуулах бүх талын бэлтгэлийг хангах ажлыг орон даяар өрнүүлж хэрэгжүүлэхийг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ