Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › Зарим хуулийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай

uih-togtool

Зарим хуулийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Зарим хуулийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай

1991-06-03, Улаанбаатар37

БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын хууль тогтоомжийн холбогдох актуудыг БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуульд 1991 оны 7 дугаар сарын 1-ний дотор нийцүүлэх арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.

2.

БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулийг хэрэглэхтэй холбогдуулан түүний нэн шаардлагатай зүйл, хэсгээр тайлбар гаргахыг БНМАУ-ын Дээд шүүхэд даалгасугай.

3.

Нийт үйлдвэрийн газар, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд тус тусын зохион байгуулалтаа 1991 оны 12 дугаар сарын 31-ний дотор БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуульд нийцүүлэн өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн байхаар тогтоосугай.

4.

Дээр дурдсан хугацаанд өөрчлөн зохион байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдээгүй үйлдвэрийн газар, байгууллагуудыг 1992 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн татан буулгах асуудлыг зохих хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байсугай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ