uih-togtool
“Монголбанк”-ны дүрмийн тухай
Хүчин төгөлдөр“Монголбанк”-ны дүрмийн тухай
1991-06-11, Улаанбаатар40
Монголбанкны дүрмийн төслийн тухай хэлэлцээд БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
БНМАУ-ын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт, Бага Хурлын гишүүдийн саналыг тусгах үндсэн дээр Монголбанкны түр дүрмийг батлах эрхийг БНМАУ-ын Бага Хурлын даргад олгосугай.
Монголбанкны түр дүрмийг мөрдөх үндсэн дээр Монголбанкны тухай зохих актын төслийг боловсруулан БНМАУ-ын Бага Хурлын 1991 оны намрын чуулганд оруулахыг Монголбанк /Н.ЖАРГАЛСАЙХАН/-д даалгасугай.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ