Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › Улсын төсвийн тухай

uih-togtool

Улсын төсвийн тухай

Хүчин төгөлдөр

Улсын төсвийн тухай

1991-06-11, Улаанбаатар41

БНМАУ-ын Албан татварын, Гаалийн, Аж ахуйн нэгжийн зэрэг хуулиуд гарч, БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр үнэ, тариф, мөнгөний хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан БНМАУ-ын 1991 оны улсын төсвийн орлого, зарлагыг шинэчлэн тооцсон болон БНМАУ-ын төсвийн эрхийн тухай хуулийг өөрчлөн шинэчлэх үзэл баримтлалын тухай Засгийн газрын илтгэлийг хэлэлцээд БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Засгийн газарт даалгах нь:

1/

үнэ, тариф, мөнгөний хуваарь, төгрөгийн ханш, аж ахуйн нэгжийн өөрчлөлттэй уялдуулан БНМАУ-ын Бага Хурлаас баталсан БНМАУ-ын 1991 оны улсын төсвийн орлого, зарлагыг шинэчлэн тооцож, мөрдүүлсүгэй;

2/

БНМАУ-ын Төсвийн эрхийн хуулийн шинэ төслийг Улсын Бага Хурлын 1991 оны намрын чуулганд оруулсугай.

2.

1992 оны улсын төсвийг боловсруулах ажлыг БНМАУ-ын Төсвийн эрхийн тухай хуулийн шинэ төсөл, үзэл баримтлалын дагуу зохион байгуулсугай.

3.

Улсын төсөв, санхүү, зээл, банкны асуудлыг эрхлэх дэд хороо байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхийг Эдийн засгийн байнгын хороонд даалгасугай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ