Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › БНМАУ-ын Эрүүгийн шинэ хуулийн төсөл боловсруулах тухай

uih-togtool

БНМАУ-ын Эрүүгийн шинэ хуулийн төсөл боловсруулах тухай

Хүчин төгөлдөр

БНМАУ-ын Эрүүгийн шинэ хуулийн төсөл боловсруулах тухай

1991-06-13, Улаанбаатар42

БНМАУ-ын Ардын Их Хурлын 1990 оны 33 дугаар тогтоолоор өгсөн даалгаврын дагуу БНМАУ-ын Эрүүгийн хуулийг шинэчлэх чиг баримтлалыг хэлэлцээд БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Засгийн газарт даалгах нь: 1/БНМАУ-ын Дээд шүүхээс боловсруулсан "БНМАУ-ын Эрүүгийн хуулийг шинэчлэх чиг баримтлал", энэ талаар Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хороо, гишүүдээс гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн 1992 онд багтаан БНМАУ-ын Эрүүгийн шинэ хуулийн төсөл боловсруулж Улсын Бага Хуралд өргөн барьсугай; 2/БНМАУ-ын Эрүүгийн хуульд нэн даруй нэмэх, өөрчлөлт оруулах шаардлагатай зарим зүйл, хэсгийг болон шинээр гарсан аж ахуйн хууль тогтоомжид нийцүүлэн "Аж ахуйн эсрэг гэмт хэрэг" гэсэн тус хуулийн V бүлгийг шинэчлэн боловсруулж төслийг Улсын Бага Хурлын 1991 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсугай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ