uih-togtool
Хуулийн төсөл боловсруулах чиг баримтлалыг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрХуулийн төсөл боловсруулах чиг баримтлалыг зөвшөөрөх тухай
1991-06-14, Улаанбаатар43
БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
"Захиргааны эрх зүйн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэх журмын тухай БНМАУ-ын хуулийн төсөл боловсруулах чиг баримтлал"-ыг зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолын 1-д дурдсан чиг баримтлал, энэ талаар Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хороо, гишүүдээс гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн "Захиргааны эрх зүйн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэх журмын тухай БНМАУ-ын хууль"-ийн төслийг хуулийн байгууллагуудтай зөвшилцөн боловсруулж, Улсын Бага Хурлын 1991 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барихыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ