uih-togtool
Төр, нийгмийн судлалын Академи байгуулах тухай
Хүчин төгөлдөрТөр, нийгмийн судлалын Академи байгуулах тухай
1991-06-15, Улаанбаатар44
БНМАУ-ын улс төрийн тогтолцоо, зах зээлийн харилцааны шинэ нөхцөлд төрт ёсны монгол уламжлалыг судлан эзэмших, төрийн бодлого, үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэл, үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагад нийцүүлэн Улсын Бага Хурлын дэргэд Төр, нийгмийн судлалын Академи байгуулсугай.
Академи байгуулсантай холбогдуулан Д.Сүхбаатарын нэрэмжит Улс төрийн дээд сургуулийг 1991 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж "Улс төрийн дээд сургууль байгуулах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолыг мөн өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Төр, нийгмийн судлалын Академийн зохион байгуулалтын бүтэц, эрх, үүрэг, үйл ажиллагааны зарчим, журмыг боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллуулахыг Улсын Бага Хурлын орлогч К.Зардыханд даалгасугай.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ