uih-togtool
Чойр хот байгуулах тухай
Хүчин төгөлдөрЧойр хот байгуулах тухай
1991-06-21, Улаанбаатар46
БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээ говь хороо, Улаанбаатар хотын Баян тал хороо, Чойр-1, Сүмбэр-2 хотхоныг хамааруулан Чойр хот байгуулсугай.
Чойр хотыг улсын харьяалалтай байхаар тогтоосугай.
Дорноговь аймгийн Сүмбэр сумыг "Сүмбэр" хороо болгон өөрчилж, тус хороо болон мөн аймгийн Шивээ говь хороо, Улаанбаатар хотын харьяалалтай Баян тал хороог тус тус Чойр хотод харьяалуулсугай.
Чойр хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлигийн 2 дугаар хавсралт ёсоор баталсан Дорноговь аймгийн Сүмбэр сумын хилийн цэсээр тогтоосугай.
БНМАУ-ын Засгийн газарт даалгах нь:
холбогдох хууль тогтоомжийн дагуу Чойр хотын засаг захиргааны байгууллагыг эмхлэн байгуулах ажлыг нэн даруй зохион байгуулсугай;
Чойр хотыг цаашид хөгжүүлэх нийгэм-эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг 1991 онд багтаан боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авсугай.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ