Нүүр ›
uih-togtool ›
1991 ›
Улсын төсөв, санхүү зээл, банкны асуудал эрхлэх дэд хороог байгуулж, бүрэлдэхүүнийг сонгох тухай
uih-togtool
Улсын төсөв, санхүү зээл, банкны асуудал эрхлэх дэд хороог байгуулж, бүрэлдэхүүнийг сонгох тухай
Хүчин төгөлдөрУлсын төсөв, санхүү зээл, банкны асуудал эрхлэх дэд хороог байгуулж, бүрэлдэхүүнийг сонгох тухай
1991-06-22, Улаанбаатар48
БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
БНМАУ-ын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Улсын төсөв, санхүү зээл, банкны асуудал эрхлэх дэд хороог дарга, 4 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосугай.
БНМАУ-ын Бага Хурлын гишүүдээс нууцаар санал хураасан дүнг үндэслэн Улсын төсөв, санхүү зээл, банкны асуудал эрхлэх дэд хорооны даргаар Л.Цог-Очир, гишүүдээр Д.Батсүх, Э.Алтангэрэл, П.Бямбацэрэн, П.Улаанхүү нарыг сонгосугай.
Улсын төсөв, санхүү зээл, банкны асуудал эрхлэх дэд хорооны даргыг сард 2800 төгрөгөөр цалинжуулсугай.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ