uih-togtool
БНМАУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэг- жүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрБНМАУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэг- жүүлэх зарим арга хэмжээний тухай
1991-06-24, Улаанбаатар51
БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
БНМАУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор дор дурдсан арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай: 1/БНМАУ-ын хууль тогтоомж, Засгийн газрын болон яам, улсын хороо, тусгай газраас хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар гаргасан шийдвэрийг 1991 оны 9 дүгээр сарын 1-ний дотор энэ хуульд нийцүүлэх; 2/бүтээгдэхүүний аюулгүй, хор хөнөөлгүй байдалд тогтмол сорилт туршилт хийх зориулалт бүхий лаборатори, төвүүдийн техникийн түвшинг дээшлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээ авах; 3/БНМАУ-ын Стандартчиллын хуулийн төслийг боловсруулж Улсын Бага Хуралд өргөн барих.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ