Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › Ардын Их Хурлын хуралдааныг товлон зарлах тухай

uih-togtool

Ардын Их Хурлын хуралдааныг товлон зарлах тухай

Хүчин төгөлдөр

Ардын Их Хурлын хуралдааныг товлон зарлах тухай

1991-07-05, Улаанбаатар52

БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, БНМАУ-ын Бага Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д заасан ёсоор Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.

БНМАУ-ын Ардын Их Хурлын ээлжит II хуралдааныг 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод эхлүүлж, дор дурдсан асуудал хэлэлцүүлэхээр оруулсугай:

1/

БНМАУ-ын Ардын Их Хурлын сонгуулийн зарим тойрогт нөхөн сонгогдсон депутатын бүрэн эрхийн тухай;

2/

Монгол Улсын Их Цааз /Үндсэн хууль/-ын төсөл;

3/

БНМАУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа, дотоод, гадаад бодлогын үндсэн асуудал;

4/

БНМАУ-ын Бага Хурлын үйл ажиллагааны тайлан, хууль тогтоох ажлыг сайжруулах зорилт;

5/

бусад асуудал.

2.

Ардын Их Хурлын хуралдаанд бэлтгэх ажил зохион байгуулах комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулсугай: Комиссын дарга -БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга Орлогч дарга -БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Гишүүд -БНМАУ-ын Засгийн газрын Тэргүүн шадар сайд -БНМАУ-ын Ардын Их Хурлын орлогч дарга нар -БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын орлогч дарга -БНМАУ-ын Ардын Их Хурлын Байнгын комиссын дарга нар -БНМАУ-ын Бага Хурлын Байнгын хорооны дарга нар Комиссын нарийн -Ардын Их Хурлын ажлын хэсгийн бичгийн дарга ахлагч

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ