Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 1991 › Чойр хотод шүүх, прокурорын газар бий болгох тухай

uih-togtool

Чойр хотод шүүх, прокурорын газар бий болгох тухай

Хүчин төгөлдөр

Чойр хотод шүүх, прокурорын газар бий болгох тухай

1991-08-24, Улаанбаатар56

БНМАУ-ын Шүүхийн байгууламжийн хуулийн 25, 34 дүгээр зүйл, Прокурорын хяналтын хуулийн 50 дугаар зүйл, "Чойр хот байгуулах тухай" БНМАУ-ын Бага Хурлын 1991 дугаар 6 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолыг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ НЬ:

1.

Чойр хотод хотын шүүх, прокурорын газар бий болгосугай.

2.

Хотын шүүхийн шүүн таслах эрх бүхий албан тушаалтны орон тоог 1 дүгээр хавсралтын ёсоор, прокурорын газрын хяналт тавих, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтны орон тоог 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД