uih-togtool
Ажлын зохион байгуулалтын тухай
Хүчин төгөлдөрАжлын зохион байгуулалтын тухай
1991-09-28, Улаанбаатар62
БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
БНМАУ-ын Бага Хурлын ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох саналын төсөл боловсруулах комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулсугай:
комиссын дарга Х.Пүрэвдагва
гишүүд С.Баяр Гү.Лхагважав Д.Чилхаажав П.Улаанхүү
БНМАУ-ын Бага Хурлын ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай саналын төслийг 1991 оны 10 дугаар сарын 15-ны дотор Улсын Бага Хуралд оруулахыг комисс /Х.Пүрэвдагва/-т даалгасугай.
Тус комиссын боловсруулсан саналыг хэлэлцэж шийдвэрлэтэл Улсын Бага Хурлын Байнгын хороодын дарга нар бүрэн эрхээ хэрэгжүүлж байхаар тогтоосугай.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ